Энэтхэг улс сар судлах төхөөрөмжөө хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Энэтхэг улс сар судлах төхөөрөмжөө хөөргөжээ

Энэтхэг улс сар судлах төхөөрөмжөө хөөргөжээ

Энэтхэг улс өчигдөр /2019.07.22/ сарны гадарга дээр бууж, ус болон эрдэс бодисын судалгаа хийх зорилготой “Chandrayaan-2” төхөөрөмжөө Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас хөөргөсөн тухай BBC мэдээлжээ. Уг төхөөрөмжийг “GSLV Mark 3” маркийн пуужинд тээн хөөргөсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт сар руу хөөргөх гэж байсан ч техникийн саатлын улмаас ийнхүү хойшилсон байна.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын /ISRO/ мэргэжилтнүүдийн мэдээлснээр, "Chandrayaan-2" төхөөрөмж саран дээр ирэх есдүгээр сарын 7-нд газардах төлөвлөгөөтэй байгаа аж. Нийт 150 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан төсөл амжилттай хэрэгжвэл тус улс нь саран дээр төхөөрөмжөө амжилттай газардуулсан дөрөв дэх улс болон бүртгэгдэх юм. Өмнө нь АНУ, ОХУ, Хятад улсууд саран дээр өөрсдийн төхөөрөмжөө газардуулсан билээ.

"Chandrayaan-2" төхөөрөмжийг тээвэрлэн хөөрсөн “GSLV Mark 3” пуужин нь Энэтхэгийн хамгийн том, хамгийн хүчтэй пуужин бөгөөд 44 метр буюу 15 давхар барилгын өндөртэй ойролцоо урттай, 640 тонн жинтэй ажээ.

Энэтхэг улс 2008 онд Чандраян-1 станцыг хөөргөсөн нь сарны тойрог замд ажиллаж, радарын тусламжтайгаар сарны хөрсөнд байгаа усны талаар нарийвчилсан судалгаа хийж байсан. Харин энэ удаад сарны гадаргуу дээр буух зорилготой байгаагаараа онцлог болж байна. Мөн энэ удаагийн төсөлд 1000 гаруй эрдэмтэн, инженер мэргэжилтнүүд оролцсон бөгөөд анх удаа эмэгтэй хүн удирдаж байгаагаараа онцлог ажээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж