Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Найздаа тусалья” аянд нэгдээрэй!

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Найздаа тусалья” аянд нэгдээрэй!

“Бид хүн бүрт тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна” гэсэн сайхан үг бий. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Найздаа тусалья” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Уг аянд нэгдэхийн тулд та ердөө л өөрт байгаа уншсан, эсвэл илүү байгаа номоо өөр хэн нэгэн хэрэгтэй найздаа хандивласнааар Паркийн 7 тоглоомын эрхтэй Cool багцын тасалбар, 12 тоглоомын эрхтэй Crazy багцын тасалбаруудыг 50%-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болох юм.

Энэ жил бид “Найздаа тусалья” аяныг 7 сарын 16-наас 7 сарын 31-нийг дуустал зохион байгуулж байна. “Ухаан далай номоос эхтэй” гэдэг шүү дээ. Найздаа тусалцгаая.

Өмнөх жилийн аянд цугласан номуудыг бид Төв аймгийн Цээл сумын Нэгдүгээр ЕБС-ийн номын санд хандивласан. Баярлаж талархсан урмын үгсээр бид жигүүрлэн, таны найздаа илгээсэн оюунлаг хөрөнгө оруулалт бүхий номыг хөдөө орон нутагт байрладаг сум, дүүргийн номын санд албан ёсоор хүлээлгэн өгөх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж