Хөвсгөлчүүд наадмаа анх удаа 21.00 цагт нээнэ | News.MN

Хөвсгөлчүүд наадмаа анх удаа 21.00 цагт нээнэ

Хөвсгөлчүүд наадмаа анх удаа 21.00 цагт нээнэ

Хөвсгөлчүүд наадмаа анх удаа 21.00 цагт нээнэ

Аймгуудын баяр наадам үргэлжилж байна. Хөвсгөл аймгийн наадам энэ сарын 26-ны Баасан гаригт болно. Энэ жил Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины “Хотгойдын хурд-4” уралдааны нээлтийг хамтатган хийхээр товложээ. Сонирхолтой нь хөвсгөлчүүд энэ жил наадмын нээлтээ оройн 21.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.

Энэ үеэр хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг бүхий орчныг бүрдүүлэх аж. Наадмын үеэр зургаан насны хурдан морь уралдаж, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, Мөрөн сумын цолгүй бөхчүүдийн барилдаан, шагай, сурын харваа зэрэг тэмцээн наадам болох ажээ.

Мөрөн сумын ИТХ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин түүхт их ойгоо бүтээн байгуулалтын ажлаар угтаж буй юм байна.

Ойг угтан Мөрөн сумын байгууллага, өрх бүрт орчин тойрон хашаа хороогоо шинэчлэн тохижуулахыг уриалж, хашааны шохойг Засаг даргын тамгын газраас үнэ төлбөргүй олгож, соёлч өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг тодруулах аян зарласанд иргэд аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцож байгаа аж.

Мөн ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Мөрөн сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар Хүндэтгэл ёслолын их өргөөтэй болжээ. Цаашид тус өргөөндөө Мөрөн сумын иргэдийн хуримын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах аж. Тус аймгийн ойн баярын үеэр шилдэг 210 өрх, байгууллагыг тодруулах юм байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. PRADHAN 2019-07-23 105.112.58.112

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, \nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Зочин 2019-07-23 66.181.179.194

seruund haluun chanartai hooliig ideh zuv

Avatar

Солиорцын 2019-07-23 66.181.190.245

Харанхуй шөн нээлт хийх Монгол ёс биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж