Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн албан хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийв.
Энэ явцад Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын хяналтын цэгийн шалгалтаар "Pruis" маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэсэн зөрчил илрүүлэн, иргэн Г, Ц нарыг саатуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Холбоотой мэдээ