Б.Хурцын шүүх хурал 8-р сарын 12-ыг хүртэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хурал 8-р сарын 12-ыг хүртэл хойшиллоо

нэмэлт: 14.00 цагт шүүх хурал эхэлж, яг одоо үргэлжилж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан талаар мэдээлсэн. Энэ дагуу Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд гэрчээр өөрийн биеэр оролцож байна.

Шүүх хурлаас хамгийн түрүүнд Б.Булган өмгөөлөгчийн хамт гарч ирсэн байна.

Б.Хурц нартай холбоотой шүүх хурал наймдугаар сарын 12-ны 09.00 хүртэл хойшиллоо. Өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурал хойшилжээ.


нэмэлт: Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Уг хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон С.Зориг агсны гэргий Б.Булган оролцож байна. Харин шүүгдэгч нар нийт 10 гаруй өмгөөлөгчтэйгөөр энэ удаагийн хуралд оролцож байна.  Шүүх хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан юм байна.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс яллаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан зэрэг есөн хүнийг шалгаж дуусжээ. Хэргийг Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.07.23/  10.00 цагаас эхэлнэ.

Б.Хурц нарыг дараах зүйл ангиар шалгаж буй.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Э.АРИУН 

Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж