О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч эгзэгтэй үедээ байна | News.MN

О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч эгзэгтэй үедээ байна

О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч эгзэгтэй үедээ байна

О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч эгзэгтэй үедээ байна

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүндэрч, тэрбээр АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн байдлын талаар түүний ээж н.Нямсүрэн Mongolia for Dulguun хуудсанд өчигдөр /2019.07.22/  22.01 цагт албан ёсны мэдээлэл байршуулжээ. 


ХҮҮГИЙН МИНЬ ЗҮРХ ОДОО Ч АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ЦОХИЛЖ ТЭМЦЭЖ БАЙНА

Тэрбээр "Сайн байцгаана уу. Намайг н.Нямсүрэн гэдэг. Би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна. Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа, сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь. гэсэн. Ухаан ороогүй байгаа мөн салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний, уушигны, амьсгалын аппаратанд холбогдсон байгаа. 2019 оны зургадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж, өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна.

Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа.

Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гаднын халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсч, хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна. Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж, биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай.

Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та найргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна" гэжээ. 

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-23 202.9.43.42

Түргэн эдгэх болтугай!

Avatar

Зочин 2019-07-23 103.212.117.201

Одоо элдэв хандив хэрэггүй болсон

Avatar

Mongol 2019-07-23 193.134.194.84

Dulguun duu mini eruul saruul bolnoo, Mongolchuud bid huugiinhee, duugiinhee toloo zalbirch baigaa shuu.

Avatar

Иргэн 2019-07-23 172.104.32.247

Uvchin gedeg uneheer yaj ch boldoggui hetsuu zuil bdagiin shuu, ene aihtar zuil hed ch, hezee ch tohioldoj bolno, tiim bolohoor bie bieniigee hii demii hardahaa bolij, hun hundee itgel, uram hairlaj bolohgui yu, zarim neg humuusee. Ene zovj bgaa etseg ehiin setgeliig davhar zovooh hereg bna uu, ur huuhdiinhee uvchnuur dalimduulahdaa arai ch hureegui bailgui dee.

Avatar

Бодитоор сэтгэцгээе. 2019-07-23 202.179.26.59

Гинжнэсээ тавигдсан нохой шиг Америк зугаалаад бохир хар тамхи хэрэглээ биз өөр яадаг юм. Эсэргүүцэл сайтай тамирчин хүнд салхин цэцэг гуравхан хоногт хүндрэнэ гэдэг бол хамрын ханиад хүрээд 3 хоногт элэгний коомонд орсон гэж батлахтай адил зүйл.

Avatar

zochin 2019-07-23 103.26.195.77

Salhin tsetseg tom hund iluu hundeer tusdag gesen.Mungnii tootsoo bodood bga teneg gar etseg ehiin hair uzeegui hulduu zurht bhaa chaavaas.Huu ni bosood irnee

Avatar

Зочин 2019-07-23 146.115.163.21

Yur n yaag yastsiin bol

Avatar

РАВДАН 2019-07-23 203.91.118.180

ЭЛГИЙГ ДОРГИОЖ БОЛДОГГҮЙ Л ГЭДЭГ. ГЭТЭЛ САГС ТОГЛУУЛСААР ӨДИЙ ХҮРГЭНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ ЗҮЙЛ

Avatar

Зочин 2019-07-23 176.86.156.236

Сайн байна уу та

Avatar

Зочин 2019-07-23 66.181.161.29

САЙН. САЙН СУУЖ БАЙВ УУ ХҮҮ МИНЬ.

Avatar

Зочин 2019-07-23 202.70.34.70

Салхин цэцэг чинь аюултай юм байна

Avatar

AD 2019-07-23 202.21.96.171

хурдан идгээрэй!!!

Avatar

зочин 2019-07-23 122.201.23.226

Бурхан өршөөж идгээх болтугай

Avatar

Ard 2019-07-23 24.46.98.145

Huuhdedee nas nasand ni/bags baihaaas ni vaccine zaaval hiilgeh ni eh hunii hamgiin gol uureg baidag\nHaramsaltai b.a

Avatar

Зочин 2019-07-23 202.21.96.212

Za yur n odoo jaahan barimt gargah bolson bh oo. Yag yachad bgan, tootsoo n hed bolchood bgan, gadagshaa yvahdaa daatgaltai l yvj bgaa, ternees n ymar demjleg irev, tsaashig yag yah yum? Bitgii haranhui mungu guigaad bai. Terbum garan tugrug togloom bish shuu. Bi anhnaasaa l FB deerh donation 100k gej bgaad, hurenguut n 300k bolgohod l neg l sujiggui, ergelgelzej ehelsen.

Avatar

Зочин 2019-07-23 66.181.176.36

amjilt turgen edgeeree

Avatar

Зочин 2019-07-23 124.158.107.35

иймэрхүү юманд америк найвар муутай азийг зүглээд л үзэхгүй

Avatar

Emnelgiin tulbur tootsoonii barimtuudaa il garga! Emnelegt baigaa bichlegiig ni uzuul! Unen l yum bol... 2019-07-23 108.218.234.108

Bitgii hudlaa yari. Uruund ni orohgui ch tsonhnii tsaanaas zurgiig ni avj bichleg hiij boldgiim. Emnelegt baihgui bolohoor bantaad baigaamuu haashaa yum. Unen l yum bol emnelegt baiga bichlegiig ni tavi, tulbur tootsoonii barimtuudaa il garga! Er ni tegeed ch terbum garan ih mungu bosgochood yamar shunaltai yum. Uur uvchtei hun mongold olon baina. Naad terbum garan ih munguur chin mongold olon huniig emchilj chadna. Albaar undur unetei gazar ochij tansaglachaad bitgii shunaltaad bai !!!

Avatar

Зочин 2019-07-23 202.170.71.82

haha chi odoo ter buh mungiin ugsun ym uu?

Avatar

Зочин 2019-07-23 66.181.161.95

зайл малаа

Avatar

zochin 2019-07-23 203.91.115.249

Ene odoo haanaas garaad irsen yu geech ni ve

Avatar

d 2019-07-23 66.181.168.131

Yachihsan baliaar umhii bodoltoi uher ve chi!

Avatar

Зочин 2019-07-23 139.5.219.206

Хэлэх үг алга тэнэг

Avatar

Зочин 2019-07-23 139.5.219.206

Энэ чинь Дөлгөөн ямар мундаг хүмүүсийн хайрыг татсан залуу байсныг харуулж байгаа бодит үнэн. Чи өгчихсөн биш битгий олон юм х**

Avatar

Зочин 2019-07-23 103.212.116.76

одоо ар гэр нь хандив цуглуулахаа зогсоох юм бишүү хорвоогийн яагаад ч боломжгүй үнэнг хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ

Avatar

Зочин 2019-07-23 139.5.219.206

Үхтэл үр харам гэдэг юм чи илүү ш дээ.

Avatar

Зочин 2019-07-23 192.82.64.153

Бурхан өршөөг яалтай билээ

Avatar

ХУДАЛЧ 2019-07-23 202.179.26.59

САЛХИН ЦЭЦЭГ 3 ХОНОГТ ЭВ ЭРҮҮЛ БАЙСАН ТАМИРЧИН ЗАЛУУГ АЛЧИХДАГ ГЭНЭЭ!

Avatar

Зочин 2019-07-23 66.181.180.74

3 хүнд хэлбэрийн өвчин хавсарсан. Эерэгээр сэтгэж сур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж