Японы хоригт орсон Солонгосын эдийн засаг хүнд нөхцөлд байна | News.MN

Японы хоригт орсон Солонгосын эдийн засаг хүнд нөхцөлд байна

Японы хоригт орсон Солонгосын эдийн засаг хүнд нөхцөлд байна

Японы хоригт орсон Солонгосын эдийн засаг хүнд нөхцөлд байна

Өмнөд Солонгосын эдийн засаг Ази тивдээ хамгийн хөгжингүй эдийн засгийн нэг. Харамсалтай нь, БНХАУ-АНУ-ын хоорондох худалдааны дайн болон Япон улсаас тавьж буй экспортын хязгаарлалтаас үүдэлтэйгээр Солонгосын эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд байна. Япон улс нь Өмнөд Солонгос улс руу ухаалаг утас, дэлгэц, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эдийг экспортолдог байснаа ийнхүү зогсоогоод байгаа билээ.

Дээрх нөхцөл байдлаас үүдэн Солонгосын эрх баригчид эдийн засгийн өсөлтийн таамгаа 2.5 хувиас 2.2 хувь болгон буулгав. Мөн Солонгосын банк 2016 оноос өнөөдрийг хүртэл буулгаагүй байсан хүүгээ жилийн 1.5 хувь хүртэл буулгажээ.

Японы Аж үйлдвэр, Худалдаа, Эдийн засгийн яамнаас долдугаар сарын эхээр Өмнөд Солонгос руу экспортолдог бараандаа хязгаарлалт хийж буй тухайгаа мэдэгдсэн. Тус мэдэгдэлд дурдсанаар, экспортын бараа бүтээгдэхүүнд тавигддаг хяналтыг хялбаршуулсан схемийн дагуу явуулдаг “Цагаан улс” жагсаалтаас БНСУ-ыг хассан тухай байв. Албан ёсны мэдэгдэлд “Япон Солонгос улс хоорондын экспортын хяналт, зохицуулалтын салбар дахь итгэлцлийн харилцаа алдарсан” тухай мэдээлжээ.

Тиймээс Японы эрх баригчид өндөр технологийн түүхий эдийг Солонгосын компаниудад зохих ёсоор хяналтгүйгээр худалдсан гэж мэдэгдэж, нийлүүлэлтийн зохицуулалтыг чангатгах шийдвэр гаргав.

Гэхдээ албан ёсны мэдэгдэлдээ Японы эрх баригчид экспортын дүрмийг зөрчсөн Солонгосын компани, Японы нийлүүлэгчдийг нэрлээгүй ажээ. Өмнөд Солонгос Японоос импортолсон бараагаа Хойд Солонгос руу дамжуулан борлуулдаг байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм. Энэ тухай Японы Асахи сонин Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдэлд үндэслэн мэдээлжээ. Японы зүгээс Өмнөд Солонгост тавьсан хориг дээр нэмж, цэргийн үйлдвэрлэлд ашигладаг бүхий л  материал, бүтээгдэхүүнд нэмэлт хязгаарлалт хийж магадгүй байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар экспортын энэхүү хязгаарлалтыг Японы Nippon Steel & Sumitomo Metal компанийн эд хөрөнгийг хураасантай холбон тайлбарлаж байгаа ажээ. Тодруулбал, 2018 оны намар Солонгосын дээд шүүх тус корпораци нь дөрвөн солонгост 89 мянган ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргав. Учир нь, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Sumitomo Metal компани нь Солонгосын дөрвөн ажилчныг хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг байсан ажээ. 2019 онд Солонгосын дээд шүүх Японы талын давж заалдах эрхийг хэрэгсэхгүй болгосон билээ.

“Японы энэхүү алхам нь эдийн засгийн өс хонзонгийн сэдэлтэй үйлдэл гэж бид үзэж байна” – хэмээн БНСУ-ын Санхүү, Эдийн засгийн сайд CBS радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.

ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ АЮУЛ

"Япон улс нь Өмнөд Солонгос шиг томоохон импортлогчоо алдаж байгаа нь тус улсын эдийн засагт сөрөг үр дагавартай" хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлжээ.

Тэрбээр экспортын хязгаарлалт нь Өмнөд Солонгосын өндөр технологийн бүтээгдэхүүнд шаардлагатай материалын үйлдвэрлэлийн салбарыг онилж байна гэж мэдэгджээ.

Солонгос улс Японоос импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд дунд хугацаандаа төлөвлөж буй. Иймээс эхний ээлжид солонгосын компаниуд өөр нийлүүлэгчийн эрэлд гарах шаардлага бий болно гэж судлаачид үзжээ.

Тухайлбал, Samsung компани орон нутгийн түнш компаниудыг Японоос импортолсон түүхий эдээ нөөцлөхийг уриалаад байгаа билээ.
Экспортод хязгаарлалтын арга хэмжээ авсан нь Солонгосын бизнесмен, улстөрчдөөс гадна хэрэглэгчид ч гэсэн сөрөг хандлага гаргаж байна. Солонгосын нийгмийн судалгааны агентлаг Realmeter мэдээлж буйгаар, тус улсын иргэд японы бараа бүтээгдэхүүнд бойкот хийхийг уриалжээ.

Сонирхолтой нь, Япон нь урт хугацааны туршид Солонгостой  худалдааны салбарт хангалттай илүүдэлтэй байгаа билээ. Өмнөд Солонгосын олон улсын худалдааны холбооны мэдээллээр, 1965 онд хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулснаас хойш тус улс хэзээ ч Японтой худалдааны эерэг баланстай байгаагүй  ажээ. 54 жилийн туршид худалдааны алдагдал 646 тэрбум ам.долларт хүрсэн бол 2019 оны эхний таван сарын байдлаар 8.5 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 24.8 тэрбум ам.доллар хүрч байсан нь Солонгосын худалдааны бүхий л түншүүдийн дунд хамгийн өндөр алдагдал ажээ.

Үүсээд буй худалдааны дайн нь хоёр улсад хоёуланд нь ямар нэгэн нөлөө үзүүлнэ, учир нь талууд эдийн засгийн хувьд хэтэрхий бие биеэсээ хамааралтай. Гэхдээ Япон улс худалдааны балансын хувьд илүүдэлтэй байгаа тул Солонгос улс илүү их хохирох магадлалтай хэмээн шинжээчид дүгнэжээ.

Хоёр улсын худалдааны харилцаанд Япон улс 20-25 тэрбум ам.доллартэй тэнцэх хэмжээний илүүдэлтэй байгаа ажээ.

АНУ-ЫН СОНИРХОЛ

Японы экспортын хязгаарлалтад орсон гурван төрлийн түүхий эд микросхем, чип, хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд хэрэглэгддэг ажээ. Энэ түүхий эдийг худалдан авдаг компаниудын нэг бол Samsung Electronics. Тус компани нь солонгосын аж үйлдвэрийн томоохон төлөөлөгч. Statista.com сайтын мэдээллээр, 2019 оны эхний хагас жилд Samsung ухаалаг утасны дэлхийн зах зээлийн 23.1 хувийг эзэлдэг. Харин хоёрдугаарт Хятадын Huawei компани ордог бөгөөд тус компани 19 хувийг эзэлдэг ажээ.

Хэдийгээр шинжээчид тоон технологийн үйлдвэрлэлд нөлөөлж буй энэхүү худалдааны дайны үргэлжлэлийг хүлээж буй ч тэд зах зээл дээр үнэд өөрчлөлт орохгүй хэмээн таамаглаж байна

Солонгос Японы эдийн засгийн хямрал БНХАУ-АНУ-ын худалдааны дайнтай давхцаж байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар, БНХАУ Япон болон Өмнөд Солонгостой хамтран ажиллах нь чухал. Японы гадаад худалдааны байгууллагын мэдээллээр, Хятад улс Японы хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 онд экспорт болон импортын үзүүлэлт 19.5 хувь, 23.2 хувь гэж гарчээ. Харин Солонгосын хувьд БНХАУ-ын экспортын хувь 25 хувь, импортын хувь 21 хувь гэсэн үзүүлэлт гарчээ.

Хэдийгээр Япон, Солонгос БНХАУ-тай худалдааны салбарт нягт харилцаатай байдаг ч стратегийн түнш нь АНУ билээ. Вашингтон – Токио – Сөүл нь гурвалсан хамтын ажиллагааны механизмтай. Иймээс АНУ нь Токио болон Сөүлийн хооронд үүсээд буй худалдааны маргаанд тааламжтай хандахгүй байгаа ажээ.

Япон-Солонгосын Эдийн засгийн маргаанд АНУ шууд оролцож чадахгүй. Учир нь, Өмнөд Солонгосын электрон аж үйлдвэрлэлд зориулсан хүндрэл АНУ-ын корпорациуд тэрдундаа Apple-д ашигтайгаар эргэнэ. Тус компани Samsung гол өрсөлдөгч. Гэхдээ энэ асуудлыг гуравдагч этгээд оролцуулалгүй албан ёсоор бүхий л асуудлаа хоёр талын харилцааны хүрээнд шийдэх ёстой хэмээн судлаачид дүгнэжээ.

Эх сурвалж: Koreatimes.co.kr, RT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-07-23 94.197.121.175

Ямар амьтны үр орчуулсан юм болдоо зайлуул. Заримыг нь бүр хүчиндээд ч ойлгосонгүй. Дундаас нь хаячихлаа. Солонглс, Япон 2 хэрүүл хийж байгаа юм байна гэж нэг юм таалаа.

Avatar

unshigch 2019-07-23 133.62.165.106

gants 2 ug usgiin aldaa bna ghdee unshaad oilgoj bolj bna. ym unshdaggui hoosn tolgoitoi chin tudii chinee bhgui yu

Avatar

Зочин 2019-07-23 172.58.139.190

yun utgagui yum bichdeg yum be yamarch logic awcaldaa alga 1 bol solongos aldagdaltai bna gesen ee, yapon iluudeltei bna geed

Avatar

yum unshaad oilgodogui hvn uu dee.. 2019-07-23 103.212.119.100

gadaad hudaldaanii tentsberiig helj bnaa.yum oilgodogui hvn bnaa chi. solongosuud yponoos ih zvil hudaldaj abdag bolobch baga zvil zardag.hudaldaanii zorvv ni 24 terbum gej bna.mongol ulsd bas tiim bgaa bid orosoos barag 1.8 terbum iin neft binzen abaad 300 say-iin baraa zardagtai adil gesen vgee.

Avatar

зочин 2019-07-23 202.9.42.107

Нэг нь манай ,, ивээн тэтгэгч ,, нөгөө нь манай ,, ажил олгогч ,, . Аль ч утгаараа бидэнд тааламжгүй явдал болж байгаа юм байна шд.

Avatar

Zochin 2019-07-23 202.126.88.193

Solongos hymarwal Mongolchuudad hetsvv bolohiin bna.ajil oldohgui ajil oldson n tsalingaa ogohgui …hetsvvdee

Avatar

зочин 2019-07-23 103.229.123.224

Энэ 76 пиздаанууд АНУ Канадруу ард түмнээ чөлөөтэй ажилж амьдруулах гарцыг гаргаад өгөөчээ пиздаануудаа. Тэгвэл байгалийн баялгаа хулгайлж авна луйвардаж авна уу харийханд зарна уу шамшигдуулна уу падлий алгаа гуйж байна пиздануудаа

Avatar

ene ervvl hvn mon uu 2019-07-23 103.212.119.100

tegeed bvgd amerik kanad ochiod shal ugaaj barilga deer ochij ajilah uu daa. hen uls oronoo hogjuuleh be uhaantan min ee.. odoo baltiin 3 uls boloh estonn latva livto uls bas baruun amerik kanadiin viz cholootoi gargaad mohoj sonoj bna..bvh zaluuchuud ni jil bvr uls bvrees ni 20-30 myanguulaa zugtaj baruund amerik ochij bna.. zobhon litva uls 1990 ond 3.4 say hvntei baisan bol odoo 2.3 say hvntei bolood bna.30 jil bolood ingej baihad dahiad 20 jil ongorbol hvn vldeh uu

Avatar

Зочин 2019-07-23 223.39.141.211

ЕЭ ӨЛБӨГӨР МОНГОЛЧУУДЫГ ХАР ДАА. ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ ШДЭЭ. ӨӨРСДӨӨ ЯПОНЫ ХӨГЖЛӨӨС 100 ЖИЛ, СОЛОНГОСЫН ХӨГЖЛӨӨС 80 ЖИЛ ХОЦОРЧ ЯВЖ БАС БУСДЫН ХЭРЭГТ ОРЧИХЖЭЭ. ӨЛӨН БӨӨС ЦАРАЙЛЧИХААД. ХЯТАДЫГ ДУУРАЙЖ ХӨГЖИХ ГЭЭД ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БИЗ ЛЭЭ ҮМБҮҮ НАРАА. СОЛОНГОСЧУУД ЯПОНЧУУДЫГ ДУУРАЙСАН БОЛ, ЯПОНЧУУДЫН БҮХ ЮМ ЕВОРПЫН ДУУРАЙМЛУУД ШДЭЭ. ЕВРОПООС Л БҮХ ЮМАА СУРСАН, АВСАН.

Avatar

монгол 2019-07-23 103.212.116.76

бадарчин баярлах болоогүй ээ чам шиг нутаггүй цагаач гуйлгачи н монголчуудын мууг үзэж баярлах гэж хүлээгээд нас чинь гүйцэхгүй л дээ

Avatar

Зочин 2019-07-23 124.158.79.169

ИШЭГ ЭВРЭЭ УРГАХАД ЭХИЙГЭЭ МӨРГӨНӨ ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЖ ДЭЭ !!! ЯПОНЫ ДАЛБААН ДОР ХӨГЖСӨНӨӨ МАРВАЛ ХЭЦҮҮДНЭ ДЭЭ !!! ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2019-07-23 202.131.244.210

Солонгосчууд нэг л их ямаан омогтой, даруухан биш санагддаг даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж