Хиддинк Кот-д ’Ивуарыг хоёр сар удирдана

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Хиддинк Кот-д ’Ивуарыг хоёр сар удирдана

Холландын хэвлэлийн албаны өгсөн мэдээгээр Хиддинк Кот-д "Ивуарын шигшээ багийг удирдан 2010 оны ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцохоор болжээ. Тэр үүний дараа Туркийн багийг дасгалжуулах юм. Гуус Хиддинк Кот-д "Ивуарын хөлбөмбөгийн холбоотой тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ныг дуустал хоёр сарын гэрээ хийсэн байна. Гэхдээ тус улсын хөлбөмбөгийн холбоо 10 хоногийн дотор Оростой хийсэн гэрээгээ цуцлахыг хүсчээ. Уг нь Хиддинкийн оросын хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээ нь зургадугаар сарын 30-нд дуусгавар болно. Үүнээс өмнө Хиддинкийн өмнөх дасгалжуулагч Вахид Халихажичийг Африкийн цомын төлөө тэмцээнд багаа амжилт муутай оролцуулсных нь төлөө огцруулах шийдвэрийг тус орны хөлбөмбөгийн холбооныхон гаргаад байсан юм.

Сүүлийн 12 жилийн туршид Холланд мэргэжилтэн Дэлхийн аваргын тэмцээнд аль нэг улсын багийг удирдан тогтмол оролцсоор иржээ. Тэрээр 1998 онд Холландын шигшээ багийг, 2002 онд Өмнөд солонгосын багийг удирдан хагас финалд хүргэж байсан бол 2006 онд Австралийн багийг түүхэнд нь анх удаа финалын 8/1-ийн тоглолтод оролцуулж байсан билээ.
                                                                                                                             Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж