Аялал жуулчлалын туту.ру сайтын хийсэн судалгаагаар онгоцны буудлуудад тамхи татах өрөө бий болгох хэрэгтэй гэж ихэнх нь үзсэн байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 81 хувь нь онгоцны буудлууд тамхи татах өрөөтэй байх хэрэгтэй гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт /2019.07.16/ Төрийн Дума онгоцны буудлуудад тамхи татах өрөө байгуулах хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр дэмжсэнтэй холбоотойгоор туту.ру сайт энэхүү судалгааг явуулсан байна.
Судалгаанд Оросын янз янзын бүс нутгийн 2000 аялагч оролцжээ.
Судалгаанд оролцогчдын 21 хувь нь тамхины өрөө байгуулахыг дэмжээгүй бөгөөд тамхичид тэвчих ёстой гэжээ.
2013 онд Тамхины эсрэг хууль Орост батлагдаж, олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон юм. Хууль батлагдсан 2013 онд цэнгэлдэх хүрээлэн, сургууль, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон нийтийн газар, онгоцонд тамхи татахыг хориглосон юм. Мөн тамхи татах, тамхины борлуулалтыг нэмэгдүүлэх зар сурталчилгааг хориглосон. Харин 2014 оноос зочид буудал, кафе, ресторан, вагон, төмөр замын вокзал, онгоцны буудлуудад тамхи татахыг хориглосон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ