ОХУ: Зээлийн түвшин өндөр байгаа нь сөрөг үр дагавартай гэж анхааруулав

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

ОХУ: Зээлийн түвшин өндөр байгаа нь сөрөг үр дагавартай гэж анхааруулав

ОХУ: Зээлийн түвшин өндөр байгаа нь сөрөг үр дагавартай гэж анхааруулав

Орос иргэдийн зээлийн түвшин нэмэгдэж байгаа нь гурван жилийн дараагаас буюу 2021 оны үед эдийн засагт муугаар нөлөөлнө хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин "Эхо Москвы" радио станцад өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

“Сөрөг үр дагавартай байх нь тодорхой. Асуудлыг томруулахыг хүсэхгүй байгаа ч бид 2022 он хүртэл тэсэхэд хэцүү. Манай яамны зүгээс зээлийн түвшин бууруулах шат дараатай арга хэмжээг боловсруулж байна” хэмээн Максим Орешкин хэллээ.

Мэдээж, эдгээр арга хэмжээ нь Төв Банктай зөрчилдөхөд хүргэхгүй гэдгийг онцолсон байна. Төв Банкны үйл ажиллагааны нэг хүрээ нь хэрэглээний зээлийг өсгөхгүй байх явдал юм.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэг бус удаа зээлийн түвшин нэмэгдэж байгааг анхааруулж байсан юм. Төв Банкны зүгээс энэ оны зургадугаар сард хэрэглээний зээлийн өсөлт нь зах зээлийн эрэлтийг дэмжиж, ДНБ-ий өсөлтөд нөлөөлж байгаа тухай тайлан гаргасныг тус яам шүүмжилж, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд иргэдээ зээлийн хавханд оруулж байна хэмээн хатуу анхааруулсан.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж