Оросын хилээр 5 кг-аас илүү жимс нэвтрүүлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Оросын хилээр 5 кг-аас илүү жимс нэвтрүүлэхийг хориглов

Оросын хилээр 5 кг-аас илүү жимс нэвтрүүлэхийг хориглов

ОХУ-ын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтад өөрчлөлт оржээ. 2019 оны долдугаар сарын 19-нөөс эхлэн ОХУ-ын хилээр жимс, ногоо, амьд цэцэг нэвтрүүлэх хэмжээг шинээр тогтоолоо хэмээн "Российская газета" сонин мэдээллээ.

Ингэснээр таван кг-аас илүүгүй жимс, хүнсний ногоо, гурван баглаа цэцэг нэвтрүүлэх юм. Цэцгийн нэг баглаа нь дотроо 15 ширхэг цэцгээс илүүгүй байх ёстой ажээ.

Энэ хэмжээнээс илүү гарсан дээр нэр дурдсан барааг нэвтрүүлэхийн тулд Эрүүл ахуйн зөвшөөрлийн бичиг шаардах юм. Зөвшөөрлийн бичиггүй тохиолдолд барааг буцаах, эсвэл устгах ажээ. Ингэхдээ устгах зардлыг уг барааг тээвэрлэж явсан хүн хариуцахаар журамд тусгажээ.

Эрүүл ахуйн зөвшөөрлийн бичиг шаардлагатай жимсний жагсаалтад, хасарваань, инжир, хан боргоцой, авокадо, гуава, манго, мангустин, абрикос, интоор, черешня, тоор, чавга болон цитрусийн төрлийн жимс, самар, ногооноос улаан лооль, бүх төрлийн байцаа, лууван, манжин, редис өргөст хэмх, бүх төрлийн сонгино багтсан байна.

Шинэ журам нь бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдод хамаарна. Мөн зорчигчдоос гадна агаарын болон усан замын хөлгийн багийн гишүүд, вагон рестораны ажилтнуудад хамаарна. Мөн шуудангийн илгээмжид шинэ журам хүчин төгөлдөр үйлчлэх ажээ.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж