Дахин нэг эмч титэм вирусын халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.05-нд нийтлэгдсэн

Дахин нэг эмч титэм вирусын халдвар авчээ

 

Өмнөд Солонгос дахь титэм вирусын халдварын голомт болсон Самсунг эрүүл мэндийн төвийн эмч халдвар авчээ. Халдвар авсан нь тогтоогдсон 25 настай эмэгтэй эмчийн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хоёр сувилагч вирусын халдвар авсан нь тогтоодсон байна.

 

Ийнхүү Өмнөд Солонгост  титэм вирусын халдвар авсан хүний тоо 185 болжээ. Эдгээрээс 13 нь эмч, эмнэлгийн ажилтан аж.  Тус улсад тавдугаар сарын 20-нд титэм вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн юм.

 

Титэм вирусын халдвараар 33 хүн нас барсан бөгөөд сүүлийн дөрөв хоногт нэмж хүн нас бараагүй аж. Гэхдээ эмнэлэгт тусгаарлан эмчлүүлж буй 41 хүний 11-ийнх нь бие муу байгаа гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж