Зеленский дахин ялалт байгуулав | News.MN

Зеленский дахин ялалт байгуулав

Зеленский дахин ялалт байгуулав

Зеленский дахин ялалт байгуулав

Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгууль ням гариг /2019.07.21/-т болж өнгөрсөн. Уг сонгуульд тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам 42,45 хувийн санал авч, олонхи болсон тухай Украины сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Сонгуулийн ирц дөнгөж 49 хувьтай байсан ба Зеленскийн нам Дээд Радад 127 суудалтай болж байна.

Удаах байруудад “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12,88 хувийн санал буюу 33 суудал, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8,64 хувийн санал буюу 25 суудал, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8,01 хувийн санал буюу 21 суудал, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6,38 хувийн санал буюу 19 суудал тус тус авчээ.

Энэ удаагийн ээлжит бус сонгуулиар парламентын суудлын тал хувийг буюу 225 гишүүнийг намын жагсаалтаар, үлдсэн хувийг нь мажоритар тойргоор сонгосон бөгөөд сонгуульд зөвхөн таван хувийн босго давсан намууд л оролцсон байна. Сонгуулийн дүнг наймдугаар сарын 5-ны дотор албан ёсоор зарлах аж.

Эх сурвалж: RFE

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-22 202.9.42.107

Орос ,Хятад, Хойд Со ..гоос бусад нь эргэлт буцалтгүй ардчилсан улс болж байна даа …сайхаан …. Ер нь , нэг ухаантай амьтан насан туршаа нийгмээ удирддаг харанхуй үе дуусаж байна дөө…

Avatar

И.Коломойский 2019-07-22 202.131.245.243

Ты зелёный огуречик …

Avatar

В.Зеленский 2019-07-22 202.131.245.243

Я зелёный огуречик …

Avatar

В.Зеленский 2019-07-22 202.131.245.243

В.Зеленский
[202.131.245.243]Яг одоо
Я зелёный огуречик …

Avatar

ххх 2019-07-22 202.21.108.99

Орос ах нар ч боож үхэх гж бгаа биздэ

Avatar

tenegtee 2019-07-22 103.212.119.100

ene muu alialagch dampuursan ukirainiig bosgon gej yu baih be de.. ukirainii baraa bvteegdhvvniig baruuniihan standart taarahgui geed abdagui ch dee.. orosuud l bvh baraa bvteegdhvvn jims nogoo gahain mahiig abdag baisan ch huuchin eronhiilogch bander gar orosd horig tabij hariud ni sayhan orosuud hariu horig tabij budaa bolgoson ch dee.. ukirainuud baylag baihgui vildberelsen zviliig gantshan orosuud l abdag ch dee.odoo evropiin hamgiin yduu oronoor l duudagdaj bna..tsalin ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж