Зеленский дахин ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Зеленский дахин ялалт байгуулав

Зеленский дахин ялалт байгуулав

Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгууль ням гариг /2019.07.21/-т болж өнгөрсөн. Уг сонгуульд тус улсын шинэхэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам 42,45 хувийн санал авч, олонхи болсон тухай Украины сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Сонгуулийн ирц дөнгөж 49 хувьтай байсан ба Зеленскийн нам Дээд Радад 127 суудалтай болж байна.

Удаах байруудад “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12,88 хувийн санал буюу 33 суудал, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8,64 хувийн санал буюу 25 суудал, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8,01 хувийн санал буюу 21 суудал, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6,38 хувийн санал буюу 19 суудал тус тус авчээ.

Энэ удаагийн ээлжит бус сонгуулиар парламентын суудлын тал хувийг буюу 225 гишүүнийг намын жагсаалтаар, үлдсэн хувийг нь мажоритар тойргоор сонгосон бөгөөд сонгуульд зөвхөн таван хувийн босго давсан намууд л оролцсон байна. Сонгуулийн дүнг наймдугаар сарын 5-ны дотор албан ёсоор зарлах аж.

Эх сурвалж: RFE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж