Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор орон даяар зохион байгуулж буй "Хурд" хамтлагийн "Хайртай" аян Баян-Өлгий аймагт хоёр өдөр үргэлжлэх гэж байна.
Хөвгүүдэд эх орон, гэр бүлээ хайрлах, түүх, уламжлал, газар нутгаа хамгаалах хүмүүжил олгох зорилготой дээрх аяны хүрээнд хуулийн байгууллагуудын залуучуудын дунд “Эр хүний ноён нуруу” сэдэвт уулзалт, дунд, ахлах ангийн сурагчдад “Хөвгүүдийн уулзалт”, эцэг, эхчүүдэд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг тус тус зохион байгуулна. Мөн "Урмаар тэтгэе", "Оюунлаг, хэрсүү хүүхдүүд", "Миний сайхан орон" зэрэг аялал жуулчлалын нэвтрүүлгийн зураг авалт хийхээр болжээ.
“Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе” гэсэн уриатай 25 жилийн түүхт “Хурд” хамтлаг “Хайртай” соён гэгээрүүлэх аяныг санаачлан өнгөрөгч зургадугаар сараас эхлүүлсэн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багануур дүүрэгт болсон аян энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Өлгий хотын төв талбайд болох гэж байна.
Холбоотой мэдээ