Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийв

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийв

Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан “Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу Онцгой байдлын газар Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штабтай хамтран аймгийн нутаг дэвсгэр дэх хаягдал төмөр цуглуулах болон боловсруулах цэг, өмнө нь цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан талбайг хамруулан тандалт судалгааны ажлыг хийж байна.

Тус тандарт судалгаа нь цацрагийн үүсгүүрийг эрэн хайх, аюулгүй байдлыг хангуулах, байршлыг тогтоох, шинж чанарыг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж