Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав | News.MN

Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Турк улсад байрладаг Дэлхийн үндэсний бөхийн спорт /Этноспорт/-ын холбооны төлөөлөгчид Монгол Улсад өнгөрөгч долоо хоногт хүрэлцэн иржээ. Уг холбоо нь улс орнуудын уламжлалт спортын төрлүүдийг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, түүн дотроо нүүдэлчин соёлтой улсуудад хадгалагдаж үлдсэн бөхийн соёлыг тэр чигээр нь хадгалах, дэлхий нийтэд таниулах зэрэгт гишүүн улс орнуудтай хамтран ажилладаг байна. Одоогоор уг холбоонд 15 улс нэгджээ. Тус холбооны төлөөлөгчдийг Монголын Үндэсний бөхийн холбооны захирал, Улсын заан Б.Сайнбаяр хүлээн авч уулзсан байна.

Дэлхийн үндэсний бөхийн спорт /Этноспорт/-ын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ибрахим Юмакли, Спорт болон байгууллагын гишүүнчлэл хариуцсан захирал Левент Акики, менежер Омер Сокур нар Монгол Бөхийн өргөөтэй танилцаж, Монгол үндэсний бөхийн барилдаан болон бөхийн дүрэм, заншлыг судлах, олон улсад сурталчлах талаар хамтран ажиллахаар болжээ. Уулзалт долдугаар сарын 20-ны өдөр болсон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-22 150.69.34.101

зүгр л газрнутаггүй түүхсоёлгүй улсууд нутагтайтүүхтэй болох гэжоролдож байгаахэрэг лдээ.
Манайхан бол дошин дээрээ соёлгүй тахал харагдаж байна дөө.. Сорочикан цамц өмссөн юм бол индүүдээд өмчихөд яана лдаа. Гаднаасаа л ядаж ингэжхарагдахаар чиньхүмүүсдээрэлхэх хандлагатайбайгаахэрэг лдээ

Avatar

зочин 2019-07-22 180.149.96.162

гадны олонхи нь анд нөхөд биш ашиг сонирхлоор ирдэг

Avatar

Иргэн 2019-07-22 10.170.200.6

Туркт нүүдэлчдийн бөхийн төв байлаа юу? Юм л бол Туркийг царайчилдаг маяг дэлгэрчээ. Турк бөх гэж дуулсан уу? Барилдахыг нь үзээ юу? Манай өвөг дээдсийг өөрсдийхөө гээд, бидний газар нутгийг өөрсдийнх гээд зогсохгүй, өнөөгийн Монголчуудыг Монгол нутагтаа хэдхэн зууны өмнө нүүдэллэн очсон нөхөд гэж үзэх болсныг мэдэж байгаа юу? Түргийн эзэнт улс энэ өдгөөгийн Туркэт огтоос хамаагүй гэдгийг судлаачид тогтоон, баталсаар байна. Гэтэл төрөөсөө эхлээд энэ мэтээр хамгаа дэлгэж, байдгаа барьсаар л.

Avatar

Зочин 2019-07-22 81.5.192.89

яг үнэн. санал нэг байна. Түрэг бол одоогийн Турктэй ямар ч хамаагүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-07-22 202.126.88.223

Het tuilshirch amaa avch davhihaas chini omno ehleed asuultand chini hariulaya! Turkad undesnii boh gej baina aa. Baruun hesegt ni evrope tald ni todruulbal Edirne hotod ert deer uyees ulamjlan irsen tostoi barildaan nertei choloot mayagiin boh barildsaar bna. Jil bolgon barildaan bolj avragaa shalgaruuldag. Duulahaar barahgui hereg bolgoj ochij uzsen. Bas turk geheer manaihan mongoliig zovhon halhaar tosoolj uzdeg shig b** tenegleh. Olon undestniih ni dotor ertnii turguudiin ur sad odoo ch amid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж