Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Туркээс ирсэн төлөөлөгчид Бөхийн өргөөтэй танилцав

Турк улсад байрладаг Дэлхийн үндэсний бөхийн спорт /Этноспорт/-ын холбооны төлөөлөгчид Монгол Улсад өнгөрөгч долоо хоногт хүрэлцэн иржээ. Уг холбоо нь улс орнуудын уламжлалт спортын төрлүүдийг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, түүн дотроо нүүдэлчин соёлтой улсуудад хадгалагдаж үлдсэн бөхийн соёлыг тэр чигээр нь хадгалах, дэлхий нийтэд таниулах зэрэгт гишүүн улс орнуудтай хамтран ажилладаг байна. Одоогоор уг холбоонд 15 улс нэгджээ. Тус холбооны төлөөлөгчдийг Монголын Үндэсний бөхийн холбооны захирал, Улсын заан Б.Сайнбаяр хүлээн авч уулзсан байна.

Дэлхийн үндэсний бөхийн спорт /Этноспорт/-ын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ибрахим Юмакли, Спорт болон байгууллагын гишүүнчлэл хариуцсан захирал Левент Акики, менежер Омер Сокур нар Монгол Бөхийн өргөөтэй танилцаж, Монгол үндэсний бөхийн барилдаан болон бөхийн дүрэм, заншлыг судлах, олон улсад сурталчлах талаар хамтран ажиллахаар болжээ. Уулзалт долдугаар сарын 20-ны өдөр болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж