Аварга, арслан, гарьд, зааны ЭРЭМБЭ

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Аварга, арслан, гарьд, зааны ЭРЭМБЭ

Аварга, арслан, гарьд, зааны ЭРЭМБЭ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийн шинэчилсэн эрэмбийг гаргадаг билээ. Уг эрэмбэ 2020 оны Улсын баяр наадам хүртэл хүчинтэй бөгөөд 50-иас доош насны бөхчүүдийг хамруулсан байна.

Аваргуудыг дөрвөн удаа ес даван түрүүлсэн Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүлсэн бол 10 удаа нэг, есөн удаа хоёр давж түрүүлсэн Дархан аварга А.Сүхбат удаалж байна.

Одоо барилдаж буй аваргуудыг Н.Батсуурь тэргүүлж эхэлсэн бол шинэ аварга Э.Оюунболд Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбатын араас бичигдэж эхэллээ.

А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат аваргууд нэг удаа 10 давжээ.

Аваргууд:

  • Дархан аварга Г.Өсөхбаяр (Архангай, Батцэнгэл)
  • Дархан аварга А.Сүхбат (Төв, Сэргэлэн)
  • Улсын аварга Д.Сумъяабазар (Өвөрхангай, Хужирт)
  • Улсын аварга Н.Батсуурь (Увс, Ховд)
  • Улсын аварга Ч.Санжаадамба (Архангай, Хашаат)
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр (Сэлэнгэ, Мандал)
  • Улсын аварга С.Мөнхбат (Увс, Баруунтуруун)
  • Улсын аварга Э.Оюунболд (Хэнтий, Өмнөдэлгэр)

Арслангууд:

  • Улсын арслан П.Бүрэнтөгс (Увс, Давст)
  • Улсын арслан Д.Ганхуяг (Өвөрхангай, Зүүнбаян-Улаан)
  • Улсын арслан Х.Мөнхбаатар (Хөвсгөл, Шинэ-Идэр)
  • Улсын арслан Б.Ганбат (Увс, Баруунтуруун)
  • Улсын арслан Ц.Содномдорж (Хөвсгөл, Тосонцэнгэл)
  • Улсын арслан Д. Азжаргал (Говьсүмбэр, Сүмбэр)
  • Улсын арслан Р.Пүрэвдагва (Архангай, Булган)
  • Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ (Архангай, Булган)

Гарьдууд:

  • Улсын гарьд Б.Гантогтох (Увс, Хяргас)
  • Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг (Завхан, Цагаанчулуут)
  • Улсын гарьд Н.Ганбаатар (Говь-Алтай, Чандмань)
  • Улсын гарьд М.Баяржавхлан (Завхан, Нөмрөг)
  • Улсын гарьд Д.Рагчаа (Архангай, Булган)
  • Улсын гарьд Б.Гончигдамба (Завхан, Их-Уул)
  • Улсын гарьд И.Доржсамбуу (Булган, Гурванбулаг)
  • Улсын гарьд Ө.Бат-Орших (Увс, Улаангом)
  • Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ (Говь-Алтай, Цээл)
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Завхан, Идэр)

Заанууд:

  • Улсын заан Н.Жаргалбаяр (Сэлэнгэ, Мандал)
  • Улсын заан Ц.Мягмарсүрэн (Ховд, Мөст)
  • Улсын заан Б.Сайнбаяр (Өвөрхангай, Баянгол)
  • Улсын заан Д.Бумбаяр (Увс, Тэс)
  • Улсын заан Д.Баасандорж (Булган, Бүрэгхангай)
  • Улсын заан М. Өсөхбаяр (Булган, Бүрэгхангай)
  • Улсын заан Б.Батмөнх (Төв, Баянхангай)
  • Улсын заан Б.Пүрэвсайхан (Ховд, Чандмань)
  • Улсын заан О.Одгэрэл (Увс, Хяргас)
  • Улсын заан Н.Түвшинбаяр (Булган, Сайхан)
  • Улсын заан Т.Санчир (Өвөрхангай, Хархорин)
  • Улсын заан Ц.Магалжав (Сүхбаатар, Мөнххаан)
  • Улсын заан Ч.Батзориг (Ховд, Чандмань)
  • Улсын заан Д.Амгаланбаатар (Төв, Аргалант)
  • Улсын заан Б.Соронзонболд (Говь-Алтай, Эрдэнэ)

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж