БНСУ-д 10 мянган өндөр настан жолооны эрхээсээ татгалзжээ | News.MN

БНСУ-д 10 мянган өндөр настан жолооны эрхээсээ татгалзжээ

БНСУ-д 10 мянган өндөр настан жолооны эрхээсээ татгалзжээ

БНСУ-д 10 мянган өндөр настан жолооны эрхээсээ татгалзжээ

Өмнөд Солонгос улсад сүүлийн жилүүдэд өндөр настай жолооч нар зам тээврийн осол гаргах үзэгдэл ихэсчээ. Үүнтэй холбогдуулан сайн дурын үндсэн дээр тэдгээр жолооч нарын жолоо барих эрхийг хасах үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг ажлын хүрээнд 70-аас дээш насны нийт 10,183 иргэн сайн дураараа жолоо барих эрхээсээ татгалзсан байна.

Сөүл хотын захиргаанаас дээрх санаачилгад идэвхтэй оролцсон өндөр настнуудад урамшуулал болгож нийтийн тээврээр 100,000 воны үнэ бүхий зорчих эрх олгосон тухай “Korea Times” мэдээлжээ. Статистик мэдээллээс харахад өндөр настай жолооч нарын гаргасан ослын тоо хэмжээ 2014 оны байдлаар 13,662 байсан бол өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж, 30,550 хүрсэн байна.

Тус улсын Үндэсний цагдаагийн газраас ахмад настнуудад зориулсан хязгаарлагдмал эрхтэй жолооны үнэмлэх гаргахаар судалж байгаа ба энэ нь хурдны замаар зорчихгүй байх, машиндаа тусгай хамгаалалтын нэмэлт төхөөрөмж заавал суулгасан байх зэрэг нөхцлүүдтэй байх ажээ.

Эх сурвалж: Korea times

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж