Туркменистаны Ерөнхийлөгч амьд гэв

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Туркменистаны Ерөнхийлөгч амьд гэв

Туркменистаны Ерөнхийлөгч амьд гэв

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов таалал төгссөн талаарх мэдээлэл өчигдөр /2019.07.21/ Оросын хэвлэлүүдээр цацагдсан.

Анх энэхүү мэдээллийг тус улсын сөрөг хүчнийхэн тараасан бөгөөд үүний дараа Оросын “Москвагаас ярьж байна” радио станц мэдээллийг олон нийтэд түгээсэн байна. Түүнийг бөөрний хурц дутагдлын улмаас нас барсан гэж мэдээлж байсан ч энэ нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг Москва дахь Туркменистаны Элчин сайдын яамнаас баталжээ.

Харин Туркменистаны Ерөнхийлөгч ээж нь Германд хүнд өвчний улмаас эмчлүүлж байгаа учир ээжийгээ эргэхээр амралтаараа Герман явсныг ийнхүү мушгин худал мэдээлэл тараасан байна. Тэрбээр энэ сарын 15-ны өдөр амралтаа авчээ.

Өдгөө 62 настай Гурбангулы Бердымухамедов нь 2006 онд өмнөх Ерөнхийлөгч Сапармурат Ниязов таалал төгссөний дараа Туркменистан улсыг удирдах болсон бөгөөд 2017 онд сонгогчдын 97 хувийн дэмжлэг авч, гурав дахь удаагаа улиран сонгогдож байсан аж.

Эх сурвалж: Foreign Policy 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж