Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Венесуэл улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Венесуэл улсын шигшээ баг

ДАШТ-ий А хэсгийн хамгийн өндөр чансаатай баг нь Өмнөд Америкийн төлөөлөл “Халтар царайт”-ын эх орон Венесуэл улсын шигшээ баг. Экс НБА-н тоглогч Г.Васкесаас хойш “од” тоглогчгүй Венесуэл улсын шигшээ баг сагсан бөмбөгийн ДАШТ-д 4 дэх, 2006 оноос хойш анх удаагаа оролцож байна.

Венесуэлийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатыг тун амжилттай давсан. Эхлээд I шатанд олимпийн 3 хүрэл, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт хүчирхэг Бразил болон Чили, Колумбын шигшээ багуудтай өрсөлдөн 5 хожил, 1 хожигдолтой хэсгээ тэргүүлсэн. Хэсэгтээ Бразилын шигшээ багтай тоглохдоо эхлээд хожигдсон бол дараагийн тоглолтдоо 72-56 харьцаатай ялалт байгуулсан билээ. II шатанд Канад, Бразил, Чили, БНДоминикан болон Америкийн Виржиний арлуудын багуудтай багтаж 9 хожил, 3 хожигдолтой хэсэгтээ дэд байранд орсноор ДАШТ-ийг зорих эрхтэй болсон юм.

ДАШТ-ий урьдчилсан шатанд Венесуэлийн шигшээ багаас Японы Хирошима багийн төвийн тоглогч Г.Эченикуэ, Г.Варгас болон Э.Гуйллент нар шилдэг тоглолтоо гаргаж, шигшээ багтаа дэлхийн аваргад оролцох эрхийг авчирсан. Дээрх залуус бол 2015 оны Америк тивийн АШТ-д түрүүлсэн багийн цөм тоглогчид юм. Иймд энэ удаагийн ДАШТ-д ирж буй Венесуэл улсын шигшээ баг хэсэгтээ бусад өрсөлдөгч багууддаа маш хүнд өрсөлдөгч байна.

Венесуэл ДАШТ-ий эхний тоглолтоо Польшийн эсрэг хийнэ. НБА-д тоглодог тоглогчгүй ч гэсэн Венесуэл улсын шигшээ баг хэсгээс гарах магадлалтай багуудын нэг юм. Хэрвээ хэсгийн эхний тоглолтондоо хожил авч чадвал бараг хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болчих болов уу? Улс оронд нь хүнд нөхцөл байдалтай байгаа ч шигшээ багийн залуусын тоглолт магадгүй ард түмэндээ маш чухал байж болно. Тэдний ялалт ард түмэндээ итгэл найдварыг ч авчирч болох талтай. Иймд Венесуэл хүнд нөхцөл байдлаас ирж байгаа ч хариуцлагатай тоглолтуудыг хийнэ, бас хожиж дараагийн шатанд шалгарах зорилготойгоор Хятадад ирж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж