“Буян”-гийн Жагаа хурим найруулж харуулна гэв

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

“Буян”-гийн Жагаа хурим найруулж харуулна гэв

“Буян”-гийн Жагаа хурим найруулж харуулна гэв

Олноо "Буянгийн" Жагаа гэгддэг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сошиалд идэвхтэй нэгэн. Тэрбээр саяхан өөрийн нүүр хуудсаар дамжуулан монголчуудын орчин цагийн хуримын тухай өөрийн байр сууриа хуваалцсан байна.

Тэрбээр “Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье. Ялангуяа эзэгтэй нарт урилга очуут юу өмсөж, ямар бэлэгтэй очих вэ гэдэг бодол дарамт болж эхэлнэ. За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр “бос”, “суу”, “дахиад бос”, “босооч”, “хурайл”, “өшөө сайн хурайлаач”, “алга ташаач”, “улам чанга ташаа ч дээ” гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.

Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаа юм. Суусаар байгаад хөшчихсөн юм болов уу гэхээр босч очоод хувцсаа солиод, адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог шиг байгаа юм. За тэгээд микрофон шилжүүлээд, өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдэн төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярина. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.

Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангарагийн шоу байх ёстой. Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай” гэж бичсэн нь олны анхаарлыг татаад байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж