Австралийн М.Хортон Хятадын тамирчинд дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Австралийн М.Хортон Хятадын тамирчинд дургүйцлээ илэрхийлэв

Австралийн М.Хортон Хятадын тамирчинд дургүйцлээ илэрхийлэв

БНСУ-ын Кванжу хотод усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн Австралийн тамирчин М.Хортон шагналын тавцанд зогсоогүй нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татлаа.

М.Хортон олимпийн гурван удаагийн аварга БНХАУ-ын Сунь Яныг допингийн асуудалд холбогдсон гэдэг шалтгаанаар зэрэгцэж зогсохгүй гэсэн үйлдэл гаргажээ. Учир нь Сунь Ян 2018 оны есдүгээр сард Олон улсын усан спортын холбооны допингийн шалгалтын үеэр цусны сорьцоо алхаар цохиж, хагалж олны анхааралд өртөөд байсан юм.

Өчигдөр болсон 400 метрийн зайд Сунь Ян аваргын алтан медалийг хүртсэн бол Австралийн Хортон мөнгө, Италийн Г.Детти хүрэл медаль хүртсэн байна.

Энэ жил 27 настай Сунь Ян “Лондон 2012” олимпийн наадмаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, “Рио 2016” наадмаас алт, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн алдарт тамирчин билээ.

ДАШТ-ий үеэр дуулиан тариад байгаа Австралийн тамирчин Хортон “Рио 2016” наадмаас аваргын алтан медаль хүртсэн юм. Түүний хувьд ДАШТ-ий дөрвөн медальтай бөгөөд мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртээд байна.

Silver medallist Australia’s Mack Horton (L) refuses to stand on the podium with gold medallist China’s Sun Yang (C)

 

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж