Сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох АНУ-ын шигшээ баг Лас-Вегас хотноо цугларалтдаа гараад байна. Нэгдсэн Улсын шигшээ багийг энэ жилээс удирдаж буй Г.Попович эхний байдлаар 20 тоглогчийг дуудаад байгаа ч эдгээрээс Э.Дэвис болон Ж.Харден нар нэрээ татав. Мөн тэдэнтэй Э.Гордон нэгдэж, Нэгдсэн Улсын шигшээ багийнхаа бүрэлдэхүүнээс хасагдлаа.
ДАШТ-д түрүүлэх магадлал хамгийн өндөр баг бол АНУ-ын шигшээ баг. Тус баг ДАШТ-ий Е хэсэгт Турк, Япон болон Чехийн шигшээ багуудтай багтсан. Одоогоор Г.Поповичийн мэдэлд довтлогчоор Х.Барнес, Т.Харрис, К.Кузман, К.Лау, П.Милсап, Ж.Тэйтум, Пи.Жи.Такер, хамгаалалтад К.Уокер, Д.Митчел, К.Миддлетон, К.Лаури, Д.Лиллард, Б.Бейл, төвийн тоглогчоор Б.Лопез, М.Турнер нарын тоглогчид байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ