БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ | News.MN

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийг наймдугаар сарын 5-нд бүртгэнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг ирэх сарын 5-нд  бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой юм. Систем 2019 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 8:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдана.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг  сануулж байна.

  1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
  2. Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
  3. Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
  4. Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  5. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
  6. Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.

Харин нийслэлийн цахимаар бүртгэгдэж дугаар авсан иргэдийг  дүүргүүд дээр 2019 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 8;00-12;00, 13;00-17;00 цагийн хооронд бүртгэх аж. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах аж. 

  1. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.
  2. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.

А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/

Б. 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/

В. Бүртгэлийн хураамж 24 ам доллар

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

а.18-аас 39 настай байх (1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх)

б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх

в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)

е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5-аас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

Дашрамп сонирхуулахад БНСУ-д 40 мянган монгол амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-27 99.241.52.203

Mongolchuud min, hunii nutagt bool hiih gej ingej doromjluulj baihaas uuriin eh ornii buteen baiguulalt, hugjild huvi nemree oruulj eh oron, ahan duusteigee nutagtaa saiham adrah um booh heregtei baina. Tur zasag ene ajiliig yaaltachgui udirdan zohion baiguulah uuregtei.

Avatar

Bi 2019-07-27 202.126.89.211

Huduu oron nutagt hezee burtgeh ve???

Avatar

Иргэ 2019-07-27 66.181.179.209

Өмхий солонгосыг эх орноосоо хөөж гарга өөрсдөдийн поспартыг хурааж аваад 3 сарын дараа виз бүү гарга тэгж байж ойлгон

Avatar

Монгол 2019-07-27 66.181.179.209

Солонгос виз мэдүүлсэн 3 сарын дараа гарсангүй ийм юм гэж байж бодог юм уу хүний поспартыг 3 сар хурааж авч өөр ажилаар гадагшаа явах эрхийг хасч байна шүү монголоос өөр ийм ард иргэдээ доромжлуулдаг төр засагтай орон байдаггүй юм монгол өнгөрчээ

Avatar

Bitgii l yavaach dee 2019-07-27 108.218.234.108

Tegj doromjluulan baij yavah yamar hereg bainaa

Avatar

зочин 2019-07-27 202.126.88.185

Энэ бол Монгол хүнийг доромжилж байгаа хэрэг ш дэ . Манай улс төрчид ичих хэрэгтэй ш дэ.

Avatar

Зочин 2019-07-27 99.241.52.203

ichimhi erhten baihgui huurnuud shde amani ene tur zasgiin tolgoid suuj baigaa hulgainuud. Gehdee uiliin urees hench zugtaj chadahgui dee. muusain hulgainuudiin ur udam saihan amdrana gej baihgui shuu./

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж