40 настай М.Пакьяо ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

40 настай М.Пакьяо ээлжит ялалтаа байгууллаа

Мэргэжлийн боксын спортын домогт тамирчдын нэг, Филиппин парламентын гишүүн, 40 настай М.Пакьяо 71 дэх тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн бокст 30 тулаан хийхдээ ганц ч удаа ялагдал амсаагүй 30 настай К.Турман байсан юм. Хоёр боксер АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хотын “MGM Grand Garden” ордонд тоглож, Филиппин боксчин М.Пакьяо 113:114, 115:112, 115:112 харьцаатай ялагдашгүй К.Турманыг хожиж, мэргэжлийн 62 дахь ялалтаа авч, WBA холбооны 66.2 кг-н жин буюу WBA Super welterweight жингийн аваргын бүсний эзэн боллоо.

М.Пакьяо мэргэжлийн бокст найман өөр жинд аваргын бүсийг эзэмшсэн анхны боксчин юм. Тэрбээр ээлжит тулаанаа хийн ийн ялалт байгуулж буй М.Пакьяо тулааны дараа “би ирэх жил тулалдах бодолтой байгаа” хэмээн ярьжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж