Брайтон энд Хоу Альбион клуб

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Брайтон энд Хоу Альбион клуб

Брайтон энд Хоу Альбион клуб

– Цэнгэлдэх хүрээлэн: “Falmer” цэнгэлдэх 30,750 хүний суудалтай

– Дасгалжуулагч: Грэхэм Поттер

– Багийн ахлагч: Луис Данк

– Лигийн аварга: 0

– Цомын аварга: 0

– Холбоодын цом: 1 удаа

– Лига кап цом: 0

– Европын тавцанд: 0

Их Британий арлын зүүн өмнөд эргийн бяцхан Зүүн Суссекс хотын ганц төлөөлөл Брайтон 2002-2003 оны улирлаас хойш премьер лигтээ эргэн ирээд, 2 дахь улирлаа амжилттай үдээд байна. Гэхдээ тэдний хувьд дөнгөж л премьер лигт үлдсэн. Улирлын турш 38 тоглолт хийхэд ердөө 9 хожил авсан бол 9 тэнцэж, 20 хожигдсон. Ялангуяа гуравдугаар сарын 9-нд "Кристал Палас" клубыг талбайд нь 2-1 харьцаатай хожсоноос хойш 9 тоглолтод хожил авч чадаагүй.

Энэ нь ч дасгалжуулагч К.Хютоныг ажлаасаа халагдах хангалттай шалтгаан болсон учир улирал өндөрлөхтэй зэрэгцээд түүнийг явуулсан. Гэхдээ энд дасгалжуулагч К.Хютоны ажлыг үгүйсгэж болохгүй. Учир нь К.Хютон 5 жил Брайтонд ажиллахдаа чампионшип дивизионы багийг дээд лигт дэвшүүлж, 2 улирал дараалан премьер лигт тогтоож чадсан гавьяатай эрхэм юм. Түүний ажлыг Суонси Сити клубээс халагдсан Г.Поттер авсан нь хачирхалтай сонголт байлаа. Брайтон клубын удирдлагууд 44 настай англи дасгалжуулагчтай 4 жилийн гэрээ байгуулсан.

Өнгөрсөн улиралд Брайтон клубээс 35 настай довтлогч Г.Мюррей 13 гоолтой лигийн 7-р байранд орох амжилт үзүүлсэн. Лигт 13 гоолыг П.Погба, А.Лаказетте, Г.Сигурдссон, Ричарлисон нарын тоглогчид өөрсдийн нэр дээрээ бичүүлсэн. Хэдийгээр Г.Мюррей 13 гоол оруулсан ч гэсэн ахмад тоглогч багийн довтолгооны гол цөмыг үүрч байгаа нь довтлогч хэрэгтэйг харуулж байна. АЗ Алкмаар клубт сайн тоглож байсан иран довтлогч А.Жаханбахш ирсэн ч улирлын турш гоол оруулж чадаагүй. Бусад урд болон дундын шугамны тоглогчид гоол оруулах тун дургүй байсан. -25 гоол гэдэг бол лигт доороосоо 4-рт орох үзүүлэлт юм. Хойноо Ш.Дафф, Л.Данк нар хамгаалалтандаа тун боломжийн хослож байгаа ч довтлогч нар нь гоол оруулахгүй бол өрсөлдөгчид нь хамгаалагчдыг шийтгэх нь ойлгомжтой.

Мэргэжлийн покерчин эзэн ирэх улирал багаа премьер лигт харъя гэж бодвол багагүй мөнгө зарж довтолгоондоо хүч нэмэх шаардлагатай. Цонх хаагдаагүй байгаа энэ өдрүүдэд Л.Троссард, Т.Миллер гэсэн жигүүрийн тоглогчдыг багтаа нэгтгээд байна. Шинэ цэрэг Л.Троссард клубынхээ эхний нөхөрсөг тоглолтод гараанд гарч тоглон, нэг гоол оруулж тун дажгүй байлаа. Шинэ дасгалжуулагчтай Брайтонд ирж буй улирал маш том сорилт байх нь гарцаагүй. Дасгалжуулагч Г.Поттер премьер лигт ажиллаж байсан туршлагагүй. Магадгүй ирэх улиралд доош унавал гайхах зүйлгүй болов уу.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж