Ж.Алафилипп тэргүүлж, Г.Томас нэхсээр

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Ж.Алафилипп тэргүүлж, Г.Томас нэхсээр

Ж.Алафилипп тэргүүлж, Г.Томас нэхсээр

Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүнд бүхий Гранд тур ангиллын олон өдрийн Тур де Франс уралдааны 15 дахь гараа өнгөрсөн ням гаригт Францын өмнөд нутгийн Лимугаас Фуа хүртэлх 185 км-ын замд Пиренейн уулархаг бүсэд явагдлаа. Тус гараанд “Mitchelton-Scott” багийн британи дугуйчин С.Йетс нийт замаа 4 цаг 47 мин 04 сек-д туулан, хамгийн түрүүнд барианд орсноор энэ удаагийн Тур де Франс уралдаанд хоёр дахь гараандаа түрүүлжээ.

Т.Пино болон М.Ланда нар түүнээс 33 секундын хойно барианд орсон. Уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж, шар цамц эзэмшиж буй франц дугуйчин Ж.Алафилипп тэргүүлэгчээс 1 мин 49 секундын хойно барианд орсон бол өнгөрсөн жилийн Тур де Франс уралдааны аварга Их Британий Г.Томас долдугаар байранд оржээ.

Ням гаригийн гараанд Ж.Томас нийлбэр дүнгээр тэргүүлэгч Ж.Алафилиппээс өмнө барианд орсон бөгөөд тэднийг 1 мин 35 секундын хугацаа зааглаж байна. Нийлбэр дүнгээр Ж.Алафилипп 61 цаг 00 мин 22 секундын амжилтаар тэргүүлж байгаа бол түүний араас Ж.Томас 61 цаг 1 мин 57 сек-н ард нэхэж байна. Өнөөдөр тамирчид амарч байгаа одоо 6 гараа үлдэж байна.

Тур де Франс уралдааны эхний 10 тамирчид:

  1. Ж.Алафилипп
  2. Ж.Томас
  3. С.Крёйсвейк
  4. Т.Пино
  5. Е.Бернал
  6. Э.Бучманн
  7. М.Ланда
  8. А.Валверде
  9. Я.Фуглсан
  10. Р.Уран

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж