ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна | News.MN

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэг  өнөөдөр /2019.07.22/ Төрийн ордонд болж  байна. Үндсэн хуулийн Зөвшилцөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож төсөл, саналаа танилцуулсан юм.

Тэрбээр тус хэлэлцүүлгийг нээж  хэлсэн үгэндээ “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт, өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш, өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцдэг байх шаардлага нь мөн л цоо шинэ бодлого, зарчмын асуудал огт биш гэдгийг анхаарах нь зөв.

Таван толгойн ордыг 2015 онд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр гаднынханд өгөхөөр оролдсон, мөн Оюутолгойн асуудлаар дур мэдэн Дубайн хэлэлцээрийг байгуулсан, "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг УИХ-д мэдэгдэхгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэрлэсэн зэрэг Засгийн газрын болчимгүй үйл ажиллагаа, түүхэнд үлдсэн баримтууд гэрчилнэ. Улс орон, ард иргэдийг цочоосон ийм үйлдэл, үйл ажиллагаанууд нь Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцдэг байх шаардлагатайг харуулж байна" гэв.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэх ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ төслийн харьцуулалт:

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлдМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд
 

-Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.

 

-Ерөнхийлөгч одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгох,
-Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох
-Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

 

-УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр.

Харин үлдсэн 54-ийг нь пропорциональ буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох

 

-Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

-Засгийн газар нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн хоёр баримт бичгийг үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тулгуур зарчим болгож, заавал тусгах

 

 

-Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

 

 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ.

 

 

 

 

-Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно.

 

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох
-Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.

 

-Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүний давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах
-Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.-Засгийн газрын яамдын Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох,

УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг АН-ын зөвлөл хоёр үндсэн шалтгаанаар дэмжээгүй учраас төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Дэмжээгүй шалтгааны тухай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж хуулийн төслийг өргөн барьсан. Тухайлбал, төслийг өргөн барихаас өмнө Ерөнхийлөгчөөс саналыг нь мөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг бусад холбогдох байгууллагуудын саналыг авч  улс төрийн намуудтай нэгдсэн зөвшилцөлд хүрсний дараа нь хуулийн төслийн өргөн барих ёстой байв. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ямар хуулиар хэлэлцэх нь тодорхойгүй байсан учир АН-ын зөвлөл хэлэлцүүлэгт ороогүй.

Мөн УИХ дангаараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхзүйн чадамж, ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөр  болж байна. Учир нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан тул АН-ын зөвлөл төслийн хэд хэдэн саналыг дэмжиж байгаа учраас цаашид хэлэлцүүлэгт оролцож зөвлөлийн байр сууриа илэрхийлэх шийдэлд хүрсэн. Мөн АН хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулж байна.

АН-ын байр суурь "Давхар дээл"-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй санал нэг байна. Парламентын гишүүдийн өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байна гэж тусгасныг Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө зөвхөн Ерөнхий сайд нь давхар дээлтэй байх саналыг оруулж ирсэнд АН санал нэг байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох гэсэн саналыг дэмжиж байна.

Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж, эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байна. Ерөнхийлөгч төсөлдөө сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг АН дэмжиж байгаа" гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр зарим намын төлөөлөл, улс төр судлаачдын байр суурийг сонирхлоо.


МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР: Парламентын гишүүдийн тоог 55 болгох хэрэгтэй 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт онолын дагуу явагдах учиртай. Харамсалтай нь, ийм байж чадахгүй байна. Парламентын гишүүдийг ард түмэн сонгож чадаж байгаа ч Засгийн газрын гишүүдийн сонгож чадахгүй байна. Засгийн газрын гишүүд нь парламент дотроос төрдөг. Парламент, Засгийн газар хоорондоо холилдсоноор Засгийн газарт парламент нь хариуцлага тооцож чаддаггүйгээс сүүлийн 20 гаруй жил Монгол Улсад хариуцлага тооцдог субъект гэж байхгүй болсон. Тиймээс бидний зүгээс дэвшүүлж байгаа санал бол Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Яаж байгуулах вэ гэхээр ард түмэн Ерөнхийлөгчийг сонгоод, Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байх. Харин намууд өрсөлдөж парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх. Ингэснээр Засгийн газар, парламент хоёр хоорондоо огт холбоогүй болно.

Засгийн газрыг Ерөнхийлөгч толгойлсноор Засгийн газрын нэг ч гишүүн парламентад байхгүй тус тусдаа болсноор хяналтын систем нэмэгдэнэ. Өнөөдөр олонх болсон намын дарга Засгийн газраа толгойлсноор Засгийн газар, парламент хоёр бие биеэ хянаж чадахгүй байна. Мөн шүүхийг ч ард түмэн сонгодог болох ёстой. Ерөнхийлөгч төсөлдөө парламентын гишүүдийн тоог 108 болгох гэсэн нь  хэт олон тоо. Манай намын зүгээс 55 болговол зохистой гэж үзэж байна. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байх нь зөв гэж бодож байна. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй  байхад хангалттай.

УИХ-ЫН ДЭД ДАРГА АСАН Л.ЦОГ: Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог дүрэм Монголд л үйлчилдэг

Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч томилох, чөлөөлөх, огцруулах гэсэн өөрчлөлтийг дэмжихгүй байна. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д сайд нараа томилохдоо конгрессын хуралдаанаар оруулдаг. Гэтэл парламентын засаглалтай манай улс парламентын эрх мэдлийг бууруулж байгаад санал нийлэхгүй. Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жилээр тогтоох нь боломжтой хувилбар. Ингэснээр УИХ-ын сонгууль ч таван жилийн хугацаатай болно. Тухайн ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог  дүрэм Монголд үйлчилж байгаа нь угтаа аль ч хуульд байхгүй зөвхөн намын дүрмийн л заалт.

УЛСТӨРИЙН СУДЛААЧ Ц.МӨНХЦЭЦЭГ: Парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх боломжтой 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд парламентын гишүүдийн тоог нэмэх санал оруулж ирснийг судлаачдын хувьд дэмжиж байна. Газар нутаг, хүн амын тооноос хамаараад парламентын гишүүдийн тоо 100-150 хүртэл байх нь зохистой гэж үздэг. Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв. Парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль тогтоох байгууллагын чадавх өснө. Олон нийтийн хувьд гишүүдийг тоог нэмэгдүүлэх дургүй байдаг. Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж парламентын гишүүдийн тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсээр цаашид төрийн бодлогод эерэг өөрчлөлтүүд гарна.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн төсөлд шүүмжлэлтэй заалтууд цөөнгүй байна. Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн нь парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан заалт болох магадлалтай. Мөн улс төрийн намуудыг бүртгэхдээ 50 мянга нэгээс доошгүй иргэдийн гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэж оруулж ирсэн нь парламентын гадна улс төрийн намуудын хувьд хүлээж авахад сөрөг заалт учир маргаан дагуулж болзошгүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-22 202.9.42.160

Бүр солиороод явчихлаа УИХ-н гишүүний тоог нэмэх цаг нь болоогүй. Баахан эрх мэдлийг эд баялаг болгохын төлөө шунан дурлагсад цугларсан бололтой. Ард түмэн дэмжихгүй байхад яагаад байгааг ойлгохгүй байна

Avatar

AN mongol turuur togloj duuslaa 2019-07-22 202.126.89.160

Bolj butehgui buhen AN nam zasaglaj baihad garsan. ed nar odoo bolimoor yum. tednii sanal Mongol ulsad gai l avchirna. MAN zorigtoi shinechil chadahgui bol ta nar ch archigdana.

Avatar

Zochin 2019-07-22 66.181.176.199

Zasgiin gazriin muriin hutulbur ni mongol ulsiin dund hugatsaanii nogoon hugjliin bodlogiig bas tusgah yostoi. Togtvortoi hugliin uzel barimtlal 2030 bol delhii niitiin umnu huleesen uurgee bieluulehed chiglegdej baigaa. Bodoh heregtei asuudal shuu hoorondiin ylgaag ni

Avatar

Зочин 2019-07-22 103.57.95.211

Munhtsetseg grej ene huuhentei uulzaj sanal bodloo soliltdmoor sanagfav. Utsig ni meddeg humuus baigaa boliu?

Avatar

Нүд чих 2019-07-22 202.126.88.51

Адъяамаа минь ээ юу харьцуулаад байгаа юм бэ?Хэн ингэж харьцуулж гэсэн юм бэ? Нэг агуулгатай юмыг харьцуулаад тавиач.Тэмээ гэхээр ямаа бичээд, ямаа бичихээр тэмээ гэж бичих ямар шаардлага байна.Зориуд ингэ гэж даалгавартай юу?Сэтгүүлч биздээ??!!

Avatar

Зочин 2019-07-22 103.212.119.100

hamgiin gol mongol uls gants hot 21 aimagtai gesen buruu togtoltsoog halj mongol uls erdenet darhan choibalsan baganuur nalaih zvvnharaag hot bolgh heregtei bna.tegehgui bol mongol ulsd hogjil irehgui ee.bvh hvmvvs gantshan ulaanbaatar hot ruugaa nvvj ireed bna..

Avatar

Зочин 2019-07-22 99.241.52.203

76 huuree yaya gej baiad yun odoo bas 108 bee. bolildoo sdakuudaa.

Avatar

Бигэр 2019-07-22 202.9.42.165

Сонгогчдын өгсөн санал орхигддог сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зөв. УИХ-ын гишүүдийн тоог бууруулж болохгүй, нэмэх шаардлагагүй байх аа. Хамгийн гол нь гишүүдийн өргөсөн тангарагаа мартчихдаг нь дэндүү хариуцлагагүй явдал. Хууль сурталчлах нэртэй дотоод, туршлага судлах гадаад томилолтоо зогсоох нь зөв. Цахим эринд амьдарч байгаа, эрхэм гишүүд минь бүгд 2-3 гадаад хэлтэй болохоор мэдээ мэдээлэлийг хүсэн цагтаа авч байгаа ш дээ. Тэгээд хэлэлцэж буй асуудалдаа анхаарвал болмоор доо.

Avatar

Зочин 2019-07-22 202.21.108.232

Ман ын өргөн барьсан үндсэн хуулийн нэмэлт өррчлөлтийн төсөлд саад хийх гэж оролдож байгаа жонхуу

Avatar

БИ 2019-07-22 112.72.12.6

АРД ИРГЭД ЯАГААД Ч ДЭМЖИХГҮЙ САНАЛ БАЙНА. ОЛОН ТҮМЭН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ, ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛЖ ХУЛГАЙЧДЫГ НАМЫН НЭРЭЭР СЭМ ГАРАХЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭСЭН САНАЛ ГАРГААД БАЙХАД ЮУГАА ЯРИАД БАЙГААМ.

Avatar

Зочин 2019-07-22 202.21.108.232

Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв.\n\nТэрбээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэбсайтад дурджээ).

Avatar

Зочин 2019-07-22 202.21.108.232

ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛЛЫГ АЮУЛД ОРУУЛЖ МЭДЭХ ТӨСӨЛ\nhttps://ikon.mn/opinion/1mif

Avatar

456669 2019-07-22 49.0.137.6

Женко, Зика бэлтрэг 2-ын санал бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийлгэхгүй гэсэн холион бантан, шантааж л юм шиг байгаа юм даа, өмнөх яву байсан төслийг л Тэр чигээр явуулмаар бйна. Тэнд ганцхан байгалийн баялгийг л Нийт ард түмний өмч гээд хийчихвэл болоо

Avatar

Зочин 2019-07-22 103.26.194.51

Монголчууд эртнээс эрэмгий шударга сайн эрсээ сонгдог байж. Гэтэл нам нэртэй бvлэг хулгайчид орж ирэхээр санаархаж байгааг дэмжихгvй. Нам сонгох асуудлыг менхед дэмжихгvй. Энэ бол хуваггдлын эх vндэс мен.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-07-22 103.229.120.129

АН ГАНЦХАН САНАЛ ДЭЭР Л ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА.Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Бусад нь дайвар бүтээгдэхүүн гэдэг шиг дайвар асуудлууд.АН-ынхан үнэнээ шууд хэлж чадахгүй байгаа. Яагаад гэвэл, ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгохыг АН дэмжихгүй байгаа юм байна гэж хэлүүлнэ гэж айгаад байгаа юм.МАН-ынхан дотор Даваасүрэнгээс эхлээд холимог тогтолцоог эсэргүүцэгчид олон. Гол маргаан энэ дээр л өрнөнө.Манай улс төрчид ч ҮЛ ҮЗЭГДЭХ БАГТАЙ ДАА.Наанаа нэг юм яриад цаанаа өөр юм тооцно.

Avatar

зочин 2019-07-22 202.126.88.185

Муу Женкогийн хатгаасаар илүү дутуу юм хийвэл дараа нь нөхөж барашгүй хохирол амсна шүү !!

Avatar

zochin 2019-07-22 150.129.140.249

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй ээ Ерөнхийлөгчийн охуулж байгаа санал энэ тэрийг хар л даа авах юм даанч алга

Avatar

зочин 2019-07-22 66.181.161.37

Ih delguurt dehi NEXT tasag dandaa talon eersdee oruulj batalgaajuulj bna. arai denduu .

Avatar

Зочин 2019-07-22 66.181.178.127

төрийг данхайлгах аливаа саналыг дэмжих хэрэггүй ДНБ-д лсын төсвийн эзлэх хувийн жин өндөр байгаа. Эрдэнэтийг худалдаж авсныг буруутгаад байх нь попролт бизээ.

Avatar

Зочин 2019-07-22 103.57.93.102

Одоо иям түүхий хуулийг иям ёс зүйгүй Их хурлаар хэлэлцүүлэх нь утгагүй юм.Харин сонгуулийн болон улс төрийн намын хуулиа даруй хэлэлцэж батлаад даруй сонгууль зарлан явуулах нь күйтэй юм

Avatar

Зочин 2019-07-22 64.119.23.79

Тосонцэнгэл Шунхлай Петролиум ШТС-333 түгээгч Заяажаргал 2019-06-20 19цаг 20 минут 82012 төгрөгийн НӨАТ баримтыг өөрөө бүртгэсэн гэх мэт замын клонкын түгээгчээс зам асууж бензин авсан тохиолдол бүрт баримт бүртгэх гэхээр баталгаажсан байна гэх юм…

Avatar

Зочин 2019-07-22 64.119.23.79

Саяхан бид гэр бүлээрээ аяллын явцад бензин клонкоос бензин авч НӨАТ баримтаа авч цуглуулсаар хотод ирээд бүртгүүлэх гэсэн чинь баталгаажсан байна гэж гараад байх юм ,Архангай ШТС-57,Цэцэрлэг хот 2019-06-20, 00:32:36 минутад бензин өгсөн ТЭС Петролиум түгээгч 89170 төгрөгийн баримтыг өөрөө бүртгэсэн, Завхан аймаг Сонгино сум ШТС 73-ийн түгээгч 06:29-ний орой 18:08-нд 106000 төгрөгийн НӨАТ баримт өөрөө бүртгэсэн, Завхан Тосонцэнгэл Шунхлай Петролиум ШТС-333 түгээгч Заяажаргал 2019-06-20 19

Avatar

зочин 2019-07-22 202.21.125.35

Би бас 2018 оны 6-р сард Сайншандын Замын -үүд гардаг талын Магнай трейдээс бензин аваад ирээд бүртгүүлэх гэсэн чинь бүртгэгдсэн байсан. Татварын алба энэ ШТС-д ажилладаг өндөр дүнтэй буцаан олголттой хүмүүсийн бүртгүүлсэн баримтуудыг шалгадаг баймаар байнаа. Тэгэхгүй болохоор наад түгээгч нар чинь бүр амтшаад улаан цагаандаа гарч хүмүүсийн баримтуудыг өөрсдөө бүртгүүлчихээд өгөөд байна.

Avatar

Зочин 2019-07-22 103.26.194.51

Буцаан олголт ендер авч байгаа иргэдийг шалгахгvй болохоор ийм л хувь заяатай эвлэрнэ дээ. Шалгаад ирэхээр хулгайчид нь улам л нарийн аргатай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж