Сураггүй болсон хүүхдээ 15 жилийн дараа олжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хүүхдээ 15 жилийн дараа олжээ

 

Калифорни мужийн Хоуп Холланд гэгч эмэгтэй 15 жилийн дараа хүүгээ олжээ. Салсан нөхөр нь хүүг гурван настай байхад нь Мексик рүү зугатаж гарснаас хойш 15 жил болсон аж. Энэ хугацаанд Хоуп Холланд хүүхдийн байгууллага болоод бусад холбогдох олон газарт хандаж, хүүхдээ сураглаж байсны эцэст Фейсбүүкээр холбогдож, саяхан уулзалдсан байна.

 

Хүүг Жонатан гэдэг бөгөөд эцэг нь түүнийг авч явахад 3 настай байсан аж. Одоо тэд хамтдаа амьдарч өнгөрсөн хугацаанд алдагдсан цаг хугацаагаа нөхөхөөр шийджээ.

 

Б.ЗУЛ
 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж