Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав | News.MN

Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд багш нарт квот өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан. Өнөөдөр /2019.07.22/ багш нар шаардлагынхаа хариуг авах гэж ирээд эсэргүүцэлтэй тулгарч, нэг багшийн бие мууджээ.

Багш нарыг нийслэлийн Засаг даргын тамгын газар руу оруулахгүй гэж хамгаалалтынхан эсэргүүцсэн бөгөөд энэ үеэр 42 настай эмэгтэй багшийн даралт ихсэж, яаралтай түргэн тусламж дуудсан байна.

Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа ярихдаа “Бид өнөөдөр нийслэлийн Засаг даргын тамгын газар түрээсийн орон сууцанд хамруулж өгөх шаардлагын хариугаа авах гээд ирсэн. Гэтэл биднийг хүлээж авахгүй, шаардлагын хариуг ч өгөхгүй, оруулахгүй цэрэг, цагдаа болоод байна. Бараг үймээн шиг юм боллоо. Энэ үеэр нэг багшийн маань бие муудаж, даралт нь ихсээд 200 хүрчихсэн, яаралтай түргэн тусламж дуудаад байж байна. Одоо 42 настай багш. Ер нь нийслэлийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулздаггүй, хүнд суртал гаргадаг юм байна. Нэг багшийг хамгаалалтын гурван хүн өргөөд, шууд шидчихсэн. Нэг багш нь үймээнээр даралт нь ихсээд эмч дуудаад, тариа хийлгэж байна. Нэг багшийг хүчтэй түлхэж, байшингийн цонх хагалуулсан. Хүн өргөөд шидэх юу ч биш. Байшингийнхаа цонхны шилийг л нэхэх нь чухал юм байна.

Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан. Багш нар “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсийн 200 квотыг ядарсан багш нартаа өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл биднийг төрийн албан хаагчаараа, ахмад настай нь ахмад настан гэсэн ангиллаараа бүртгүүлээрэй гэж байгаа юм. Гадуур хүмүүс мөнгө өгөөд бүртгүүлээд байна гэдэг яриа гараад байна шүү дээ” гэв.

Тэд зургадугаар сарын 20-ноос хойш хоёр, гурван удаа хүсэлт тавьжээ. Хамгийн сүүлд долдугаар сарын 10-нд шаардлагаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Шаардлагынхаа хариуг авахаар 60 гаруй багш цугласан гэдгийг тэд хэлж байв. Багш нар шаардлагынхаа хариуг автал энд өлсгөлөн зарлаж, сууна гэдгээ хэллээ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ядуу цагдаа багшийн ялгаан байхгүй шүү дээ 2019-07-22 202.21.100.210

Хувь тавилан гэдэг их сонин шүү дээ ядуу багшийг ядуу цагдаагаар өргүүлэн шидүүлэх гэж ядуу цагдаа энэ тоглоомонд оролцоод хэрэгүй шүү дээ. Ядуу цагдаагийн ард хотыг захын бараан амьдрал сардаа хүүхдээ тэжээж хүрэхгүй цалин хамгамж байгаа шүү дээ

Avatar

иргзн 2019-07-22 202.179.27.8

Тэмцдэггүй Ард түмэн Мөхдөг гэж Үнэн шүү Гадны Улс орнуудын Ард иргэд Өөрсөдийнхөө
төлөө Яаж нягтарч нэгдэж Тэмцэж Жагсаж цуглаж байна манайхан болохоор Тэмцэл хийж байгаа нэгнээ Дэмжихийн оронд Зандарч загнаж Муу үгээр утахаа өөр юм байхгүй ийм байхад Бидний Амьдрал яаж ч олигтой байх вэ дээ

Avatar

Зочин 2019-07-22 202.126.89.158

Багш нараа битгий болчимгүй үйлдэл хийж нийгмийн сэтгэлзүйг багш нарын эсрэг чиглүүлээд бай.Наад Мөнхтуяа гэж хүүхний зугаа болохоо болиоч.Санаа нь 20 онд их хуралд орчих санаатай үзээд бгаа нөхөр шиг байгаа юм.Түүндээ хэдэн багш нарыг ашиглаад. Балай юм.

Avatar

зочин 2019-07-22 139.5.218.178

Хүн аваад шидчихсэн гэнэ үү? Арай үгүй байлгүй. Багш нар гэлтгүй сувилагч, асрагч, үйлчлэгч гээд
ядарсан төрийн үйлчилгээний албан хаагчид хэдэн мянгаараа байдаг боловч
багш нартай адилхан ийм эрээ цээргүй загнадаггүй байх шүү. Багш нар жоохон ёс зүйтэй баймаар
байна.

Avatar

Зочин 2019-07-22 66.181.169.108

Багш нар минь дээ та нар л ажиллаж байгаа биш шүү дээ. Олон мянган төрийн албан хаагч байгаа шүү дээ. Учир начиртай баймаар байна шүү эрхэм сурган хүмүүжүүлэгч нараа. Монголын цагдаа нар арай ч нэг хүн дамжилдаж чулуудахгүй ээ хэтрүүлэг их байна аа ккк

Avatar

Багш 2019-07-22 66.181.179.209

Тэмцэлд босоцгоо тэгж байж монголоо аварна шүү тэгэхгүй бол эд нар тоохгүй нохойноос дор үзэн дээ

Avatar

Uuu 2019-07-22 112.72.11.105

972 bairnii 200-g ni bagsh nart busad ni tegeed yah yum bol. Tenegteeree ter Munkhtuya guai naad huniihee ami nasiig ta ooroo hariutsaarai.

Avatar

1222 2019-07-22 112.72.11.105

Hervee iim tureesiin oron suutsnii asuudliig shiideegui baisan bol ed nar bas yu nehej suult temtsel zarlah bol. Ichij baina shuu. Bid bas bagsh nartai. Gehdee bidniig surgaj baisan bagsh nar surgahiin tuluu l zutgej baisnaas ta nar shig uls torchdiin gar Hol bolj bagsh gedeg erhem neriig shorootoi hutgaj baigaagui yum shuu.

Avatar

Багш. 2019-07-22 202.179.26.166

Би 20 жил ажиллаж байгаа улсын ебс багш. Юм болгонд багш нарын нэр бариад улс төржүүлээд байхаа боль гэж хэлмээр байна Мөнхтуяа тэргүүтнүүдээ. Багш нарын массыг хамруулж нийгэмд муу нэр зүүлгээд байхын. Нэр хүнд өсгөх биш улам дордуулаад байна. Энэ ҮЭ МБШУҮЭХолбоонд харъяалалтай эсэх нь тодорхойгүй. Цөөн гишүүнтэй. Байрны тухайд заалтаараа гэр хороололд амьдардаг төрийн албан хаагч өндөр настан залуу гэр бүл гээд багтжил таарна. Зарим тэмцлийн шаардлагаас нь өөрөө багш болохоор ичээд байх юм.

Avatar

зочин 2019-07-22 66.181.191.184

Энэ багш нар гэж юу вэ. Бүх юманд л багш нар 2009 оноос хойш хямд орон сууцыг төрийн алба цагдаа эмч багш гээд хямд зээлээр Төрийн орон сууцны корпорацаас олгоод байсан. Бусад албан хаагч, хувийн хэвшлийнхэн татвар төлөгч. Яагаад зөвхөн багш нар гэж. Тэтгэвэр, тэтгэмж, цалин гэхээр багш% эмч нар л гэх юм болиосой.

Avatar

Зочин 2019-07-22 183.81.171.2

Даварсан гаруудыг ажлаас нь халаач ээ. Хэний төлөө амьдарч байгаа юм бэ эд нар? Хичээл сургалтаа ч олигтой хийчихэж чадахгүй , амьдралаа зөв зохицуулаад явж чадахгүй ийм ёс суртхууны уналтад орсон хүмүүс сурган хүмүүжүүлэгч байж чадах уу?

Avatar

Зочин 2019-07-22 103.9.90.50

Энэ багш нар гэж яацарцар хүмүүс байдаг юм, багшаа хийхээ больчихооч дээ хүний өмнөөс амьдраад байгаа юм уу, бусад албан хаагчид мөрөөрөө л байхад, эд нар нэг даварчихсан юмнуудыг, асрагч, сувилагч нарыг хар

Avatar

zochin 2019-07-22 103.229.122.20

busadtay adilkhan burtguuleed shaardlagyg ni khangawal ter bayraa awdag yum baygaa biz dee , yun kwot we ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж