Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Шаардлагын хариу авах гэсэн багш нарын нэгийнх нь бие муудав

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд багш нарт квот өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулсан. Өнөөдөр /2019.07.22/ багш нар шаардлагынхаа хариуг авах гэж ирээд эсэргүүцэлтэй тулгарч, нэг багшийн бие мууджээ.

Багш нарыг нийслэлийн Засаг даргын тамгын газар руу оруулахгүй гэж хамгаалалтынхан эсэргүүцсэн бөгөөд энэ үеэр 42 настай эмэгтэй багшийн даралт ихсэж, яаралтай түргэн тусламж дуудсан байна.

Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа ярихдаа “Бид өнөөдөр нийслэлийн Засаг даргын тамгын газар түрээсийн орон сууцанд хамруулж өгөх шаардлагын хариугаа авах гээд ирсэн. Гэтэл биднийг хүлээж авахгүй, шаардлагын хариуг ч өгөхгүй, оруулахгүй цэрэг, цагдаа болоод байна. Бараг үймээн шиг юм боллоо. Энэ үеэр нэг багшийн маань бие муудаж, даралт нь ихсээд 200 хүрчихсэн, яаралтай түргэн тусламж дуудаад байж байна. Одоо 42 настай багш. Ер нь нийслэлийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулздаггүй, хүнд суртал гаргадаг юм байна. Нэг багшийг хамгаалалтын гурван хүн өргөөд, шууд шидчихсэн. Нэг багш нь үймээнээр даралт нь ихсээд эмч дуудаад, тариа хийлгэж байна. Нэг багшийг хүчтэй түлхэж, байшингийн цонх хагалуулсан. Хүн өргөөд шидэх юу ч биш. Байшингийнхаа цонхны шилийг л нэхэх нь чухал юм байна.

Бид нохой шиг бүтэн сар гаруй энд сууж байна. Энд орон гэргүй, ахмад настай багш нар цугласан. Багш нар “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсийн 200 квотыг ядарсан багш нартаа өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл биднийг төрийн албан хаагчаараа, ахмад настай нь ахмад настан гэсэн ангиллаараа бүртгүүлээрэй гэж байгаа юм. Гадуур хүмүүс мөнгө өгөөд бүртгүүлээд байна гэдэг яриа гараад байна шүү дээ” гэв.

Тэд зургадугаар сарын 20-ноос хойш хоёр, гурван удаа хүсэлт тавьжээ. Хамгийн сүүлд долдугаар сарын 10-нд шаардлагаа нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн байна. Шаардлагынхаа хариуг авахаар 60 гаруй багш цугласан гэдгийг тэд хэлж байв. Багш нар шаардлагынхаа хариуг автал энд өлсгөлөн зарлаж, сууна гэдгээ хэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж