Хар тамхи хэрэглэсэн иргэдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Хар тамхи хэрэглэсэн иргэдийг саатуулжээ

Хар тамхи хэрэглэсэн иргэдийг саатуулжээ

Хар тамхи хэрэглэж байсан иргэдийг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 02.00 цагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, “Өдрийн сонин" байрны хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс мансууруулах бодис хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлсэн байна.

Сануулахад, 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагджээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны залуус байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж