Эрхүү мужид байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах зорилгоор “Гадаадад төгсөгчдийн холбоо” Ерөнхийлөгчийн ивээл дор 100 хүүхдийг үнэ төлбөргүй Монгол оронд амраахаар болсон юм. Энэ хүрээнд Нижнеудинск дүүрэг, Тулун хотоос зургаан багш, 42 хүүхэд ирж, “Найрамдал” төвд амарч буй.
Тэд тус төвд наймдугаар сарын 1 хүртэл байрлаад, үргэлжлүүлэн “Эрдэнэтийн ГОК”-ийн зусланд 20 гаруй хоног амрах аж. Хүүхдүүд хэрхэн амарч буй талаар мэдээ, сурвалжилга бэлтгэхээр Оросын 1-р сувгийн сэтгүүлчээр ахалсан сурвалжлагчид Москвагаас ирж байгаа юм.
“Хүүхдүүд хэдий үерийн уршгийг ойроос мэдэрсэн боловч одоо сэргэлэн, цовоо, хөгжилтэй байна. Монгол найзуудтай болж, өдөр бүрийг зугаатай, дурсамжтай өнгөрөөж байна. Бид ч үүнд тусалж байна” хэмээн “Гадаадад төгсөгчдийн холбоо”-ны гишүүн Б.Зундуй мэдээллээ.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ