Хорт бодис ачиж явсан вагонд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Хорт бодис ачиж явсан вагонд гал гарчээ

 

АНУ-ын Теннесси мужийн зүүн хэсэгт орших Ноксвилль хотын ойролцоо зорчиж байсан галт тэрэг замаас гарч, гал гарсан хэрэг гарчээ. Гал гарсан хэсэгт химийн хортой шатагч бодис агуулагдаж байсан тул ойролцоох оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Албаныхны тодотгосноор гал гарсан газраас 1.6 км-ийн радиуст амьдардаг орон нутгийн оршин суугчдыг ойролцоох Мэривилль хот руу нүүлгэн шилжүүлжээ.

 

Галт тэргэнд нийт 57 вагон залгагдсанаас 27-д нь акрилонитрил хэмээх хорт бодис тээвэрлэж явжээ. Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг энэхүү бодис нь хурдан шатдаг төдийгүй шаталтаас үүсэх хорт хийг амьсгалсан тохиолдолд хүн амь насаа алдах эрсдэлтэй юм байна.

 

Б.ЗУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж