Эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардлаа | News.MN

Эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардлаа

Эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардлаа

Эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардлаа

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр /2019.07.22/ “Монгол ньюс” мэдээллийн төвд эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардаж мэдээлэл хийлээ. "Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хууль бусаар булаан авсан"


“Эрүүл мэндийн салбар улстөрчдийн тоглоом биш” гэх бичигтэй том самбар байрлуулсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн салбарыг улс төртэй хутгахгүй байхыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэв.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГЫН АЖЛЫГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВСАН”

Хурлын эхэнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн поликлиникийн тасгийн Хэт авиа оношилгооны их эмч Б.Ганбат “Энэ оны долдугаар сарын 10-нд буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий хоёр хүн манай байгууллага дээр ирж, Эрүүл мэндийн төвийн дарга У.Батжаргалын ажлыг булаан авч, хууль бус үйлдэл хийлээ. Энэ өдөр байгууллагын нэр бүхий ажилчид төрийн одон медалиар шагнуулж, хамт олонтойгоо баяраа хуваалцаж байхад ийм бусармаг үйлдэл гаргасан.

Тодорхой үндэслэл шалтгаангүйгээр баяр наадмын өдрүүдтэй давхцуулан ажлын байрыг хууль бусаар авсан нь улс төрийн зорилготой шийдвэр гэж хардаж байна. Дүүргийнхээ Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайн авч яваа хүний ажлыг хууль бусаар авах шийдвэр гаргасан нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, даргыг буцаан ажилд нь томилох хүсэлтийг нийт 460 гаруй эмч, ажилтан гаргаад байна. Бид эсэргүүцлээ илэрхийлэн, гарын үсгээ зурж, холбогдох байгууллагад хандаж, албан бичгээ хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэдгийг хэлсэн юм.

“У.БАТЖАРГАЛ 1998 ОНООС ХОЙШ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙСАН”

“Биднийг удирдаж байсан У.Батжаргал дарга нь 1998 оноос тус төвд аргазүйч эмчээс эхлэн ажлын гараагаа эхлүүлсэн. Хүүхдийн их эмч мэргэжилтэй бөгөөд улмаар тасгийн эрхлэгч, орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад, 2013 онд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийг хариуцан ажиллаж байгаа эмч юм.

Тэрбээр 2013-2019 онд ажлаа гүйцэтгэх хугацаандаа нийт 27.4 тэрбум төгрөгийн 63 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд том, жижиг нийлсэн 14 эмнэлгийг ашиглалтад оруулж, 22 тасгийг шинээр нээсэн” гэдгийг тус Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн эмч Б.Оюунбаяр яриандаа онцоллоо.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-07-22 182.160.32.117

ANamiin Erdeneniig dagasan muusain umd ni zadarah gesen hugiin uymnuudiin eej aav ariin haalgaar hevtedeg gazar l bolson sh de soloih zuvuu

Avatar

Zochin 2019-07-22 182.160.32.117

Za yamar hadaasaar hadsan bish sollih l heregtei olon jil udurdaj b gaa sh de minii mediin uyn nehel hatuutai yum be

Avatar

Эмч 2019-07-22 107.77.212.233

Арай дэндүү юм.\n1-Р ЭМНЭЛГИЙН ДАРГЫГ 4 УДАА СОЛИЛОО МАН ГАРААД.\nЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ БАС 4 ДЭХ УДААГАА СОЛИХ ГЭЖ БАЙНА.\nӨСӨХБАЯРЫН ЭХНЭР ХАХУУЛЬ АВЧ БАЙГААД БАРИГДСАН НАРАНТУЯАГ ӨСӨХБАЯР Аварга МӨНХБАТ ГИШҮҮН 2 СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОХ ГЭЖ АВЧ БАЙГАА ГЭСЭН

Avatar

Иргэн 2019-07-22 64.119.25.10

Зөв. Эрүүл мэнд, боловсролын салбараас улс төрчдийн саврыг татах цаг болсон. Хэн нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтэн, шилдэг менежер юм, тэр нь удирдах зарчим үйлчлэх ёстой!

Avatar

Zochin 2019-07-22 66.181.161.89

Eruul mendiin salbariig uls turuus hol bailgah. Said uridlaguudiig salbar dotroos ni songoh heregtei.

Avatar

Saraa 2019-07-22 103.57.94.35

Ene emneleg bol 3r shatlal hurtlee hogjuulsen bayn goliin irgediinhee toloo gesn saihan emlegeg bolsn. Ene sarangerel tomorbaatar gedeg humuus yaj ajilaad bnaa. Ugaasaa namaasaa mongo avch solij dolij hunii ami nasiig mongoor hemjdeg darga saidtai bh gj….!!!!!!

Avatar

Doogii 2019-07-22 103.57.94.35

Gol shiidver gargagch namiin b*** doloogch bol eruul mendiin gazriin darga tomorbaatar n**** bga yum. Ter ene niigem ene olon hunii ami nasiig namiin bodlogoor zarj namdaa mongo zavshij jiriin ajillaj bsn emnelgiig neg odriin dotor orvongoor erguulj chadalaa. Ichihgui chi suudal deere yaj suuj chadaj bnaa. Arduud obdpj zoboh ni zobj bna. Chinii bah hanaj bnuu. Hahuuliin mongoorok chi hahaj tsadah bolobuu chi

Avatar

Иргэн 2019-07-22 66.181.160.6

Үзлэгийн цаг дандаа байхгүй гэнэ.илүүдэл ажилаа мэдэхгүй хүмүүсээр дүүрсэн байгуулага байдаг.өдрийн амчилгээ хэвтэх эмчилгээ ганц нэг гайгүй тмриа эм авна гэвэл арын хаалга орно.дарга цохож байж тариа хийнэ.зөндөө доголдол эдний эмнэлэгт байдаг шүү.үүнийгээ дүгнэлт хтйж засах хэрэгтэй.залуу эмчтнарын мэдлэг хүнтэй харьцах харьцаа муу.өвётөн бараг оношоо тавьна да.юунд дүргүй байдаг юм бол шинэ дарга тавиад үзээч болохгүй бол хуучнаа тавьнатбиз яагаад зуураад байгааг ойлгохгүй бна

Avatar

Иргэн 2019-07-22 66.181.160.6

Сайхан эмнэлэг бүх дүүрэгт байхгүй .ганц нэг доголдол бна.эмч нар их солигддог.эмчьнарын чадвар мэдлэг үнэнхүү муу санагддаг.эмч нар нь дандаа шинжилгээ зураг бүгдийг авё явуулж байж оношоо тавьдаг байх.өдрийн хэвтэх эмчилгээ үнэн муу дандаа дээр үёд хэрэглэддэг тариа эм өгнө.2сая төгний эмчилгээ авах байхад 50.0 төг тариа 7 хоногт хийгээд гаогана.за хоол бол ярилтгүй усанд чанасан амтгүй порц бага.хэвтсэн өдриын хоол өгөхгүй гэнэ..орны очёр олдохгүй сар хүлээнэ.доголдол энэ эмнэлэгт байдаг

Avatar

Тэр үнэн 2019-07-22 202.21.108.189

Тийм байх, угаасаа өвчтөн хүлээж авахгүй гээд маш хүнд өвчтэй хүнийг үзэж өгөхгүй, үзэх эмч ч байхгүй, бүгд амраад явсан.\nОйрд улсын нэртэй эмнэлэгүүд эзгүй байноо. Эзгүй ч гэж зүгээр хий цалин авдаг эмч сувилагч нэртэй, огтын мэдлэг, ур чадвар, сэтгэлгүй хомхойчууд, хэрүүлийн дээдийг төгсөгчдөөр зэвсэглэсэн амбаарууд байна.

Avatar

Зочин 2019-07-22 182.160.38.65

emch uhaantai teneg tsagdaa l humuusiin ushuu horsolin zevseg boljdee

Avatar

Зочин 2019-07-22 103.212.116.123

Дүүргийн эмнэлэгийн ажлын байр байдлыг үйчилүүлж байгаа иргэдээс нь асуугаад санал асуулга явуул яалтчгүй сайн гэсэн үнэлгээ гарна . . .

Avatar

Рпо 2019-07-22 139.5.219.165

Сарангэрэл балайр чавганцаа болиочээ Баянгол шиг сайн ажиллаж байгаа аймаг дуурэг байхгуй. оороо зайл

Avatar

Gerelee 2019-07-22 202.131.225.150

Temtsej baigaa ni ene bolobch medegdeegui zunduun iim asuudluud baigaad baina. Yalangya eruul mendiin salbart arai denduu. Mongol hunii ami nas hariutssan baiguullagiig amar taiban ajlii ni hiilgeech ee.

Avatar

Зочин 2019-07-22 64.119.19.187

энэ энэлгийн эмч ажилчидын мэдлэг чадвар сул. үйлчилгээ тааруухан.

Avatar

Enkhee 2019-07-22 202.131.225.150

Mergejliin medlegtei ajil ni gartaa orchihson sain udirdlaguudiig soliod baidag ni yamar uchir bainaa. Orond ni yu ch medehgui yum l tabih gej baigaa daa. Sain temts. Said ni hurrtel mergejliin bus hun. Saidaa hurtel solih heregtei.Mongol ulsiin irgen bur eruul baih estoi.

Avatar

Зочин 2019-07-22 66.181.161.9

Uneheer Sain ajil n yawj bga duureg. Yagaad zugeer tawj bga ajliig ingeed uls turtei holiod bga yum be

Avatar

Зочин 2019-07-22 124.158.112.3

Ажлаа мэддэг хүнийг улс төрийн шахаас, ирэх сонгуулийн пиараа хийх гэж солиж байгаа нь МАН-д иргэдийн эрүүл мэнд чухал биш Сонгуулиар худлаа хүний хийсэн ажлыг бид хийсэн гэж шоудах нь л хэрэгтэй гэж харагдаж байна. Ийм өчүүхэн бодлоготой улс төр явахгүй дээ.

Avatar

ZOCH 2019-07-22 103.57.93.147

Alivaa ulsiig sunuuhud Zuvhun bolovsroliin sistemiig ustgahad hangalttai.EMCH. BAGCH.EDIIN ZASAGCH GEED BUH MERGEJIL….

Avatar

Иргэн 2019-07-22 103.57.93.102

МАН-ын мангаруудын хийж байгаа бас нэг шахаа биздээ. Энэ Хүрэлсүх шударга ёс тогтооно хуулийг ягштал хэрэгжүүлнэ гэж худлаа донгодоод л сайд түшмэлүүд нь эсрэгээр нь хийж байна даа. Одоо төрийн ажил бүх түвшинднн унасан байна. Ганц хийж чадаж байгаа ажил нь халаа сэлгээ хууль бус томилгоо. байна. Төрийн албаны зөвлөлийн дарга Баатархүү унтсаар байх хооронд гэм зэмгүй төрийн албан хаагчид хохирсоор байна. Засгийн газар огцрох болжээ.

Avatar

Enkhee 2019-07-22 202.131.225.150

Turiin albanii zublul gej hudal huurmagtai ebssen hudlaa alban tushaaltnuud baidag. Sanhuugiin dotood hyanaltiin albanii darga hadam eejiinhee duug abaad ashig sonirholiin zurchil uuscheed baigaag medseer baij arga hemjee abdaggui tiim l ulsuud ajil hiij baina shdee . 60 terbumiin hamsaatnuud hurdan zailaasai.

Avatar

Зочин 2019-07-22 203.91.115.251

Энэ эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр улс төржихийг болимоор байна а. Баянгол дүүргийн эмнэлэг хаа очиж бусад дүүргээс үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа шүү.Жирийн иргэн мань мэтээс асуугаад үзээрэй. манай дүүрэг цэцэрлэг, сургууль, эмнэлгээс хаа очиж дутдаггүй юм шүү.Үйлчилгээ нь ч сайн байдгийн улс төрийн малнуудаа. Энэ МАнгарууд одоо болимоор байна. Тэр Төмөрбаатар гэж халдвартын авилгагч улс төржсөн муу нэрт цуу данст хулгайч мөн байхаа.

Avatar

Зочин 2019-07-22 203.91.115.251

Энэ эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр улс төржихийг болимоор байна а. Баянгол дүүргийн эмнэлэг хаа очиж бусад дүүргээс үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа шүү.Жирийн иргэн мань мэтээс асуугаад үзээрэй. манай дүүрэг цэцэрлэг, сургууль, эмнэлгээс хаа очиж дутдаггүй юм шүү.Үйлчилгээ нь ч сайн байдгийн улс төрийн малнуудаа.

Avatar

Boogii 2019-07-22 66.181.182.10

Ajlaa hiij chadaj baigaa hunii ajliig yagaad genet uurchilj chadahgui negeer ni solij bainaa \nDuurgiin emnelguud yamar ih achaalal uurch yabdgiig medehgui neg ni l ingej alban tushaal gordij ard tumniihee eruul mendeer togloj bn \nMongoliin uls turchduu eruul mendiin sistemeer hair nairgui toglohoo boliochee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж