Энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр Архангай аймгийн төгсөгч хамгийн өдөр оноог авчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын I сургуулийн сурагч н.Шагж 2015 оны ЭЕШ-д математикийн хичээлээр бүтэн оноо буюу 800 оноог авсан байна.
Архангайн аймагт хэрэгжиж буй "Математик хөтөлбөр" дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж улирлын сургалт, сондгой саруудын олимпиад, нэрэмжит олимпиад, өртөөчилсөн олимпиадуудад тогтмол оролцдог багш болоод сурагчид улс бүсийн олимпиад тэмцээнүүдэд тэргүүн, шагналт байруудад орох нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
Д.ЖАРГАЛ