Хонконгод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 45 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Хонконгод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 45 хүн бэртжээ

Хонконгод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 45 хүн бэртжээ

Хонконгийн Засгийн газар Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан хонконгчуудын өнгөрсөн шөнө /2019.07.21/ долоо дахь долоо хоногийн дараа дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид ойр хавьд нь байсан барилга байгууламжийг эвдэн сүйтгэж, цагдаагийн алба хаагчид руу шатаж буй лонх, тоосго шидэж, гал тавьжээ.

Мөн Хонконгийн метроны буудлын ойр хавьд байсан иргэд рүү зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 45 хүн бэртэж гэмтсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс дотроос нэг хүний биеийн байдал тааруу байгаа аж.

Хонконгчуудын зүгээс Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг баталчихвал тус улсын эрх баригчид дураараа аашилж, өөрсдийг нь эсэргүүцсэн хэн бүхнийг яллах боломж бий болно гэсэн айдастай байгаа бөгөөд хэдэн арван мянган иргэн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа билээ.

Ням гаригт болсон эсэргүүцлийн жагсаалд 400 мянган хүн оролцжээ. Харин цагдаагийн байгууллагын зүгээс 138 мянган хүн оролцсон гэсэн мэдээлэл өгсөн байна. БНХАУ-ын зүгээс эмх замбараагүй нөхцөл байдал үүсгэж, өдөөн турхирсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдээд байна

А.АНИР
Эх сурвалж: CNN, RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж