Пүрэв гаригаас дөрвөн автозам нэг чигийн хөдөлгөөнтэй болно | News.MN

Пүрэв гаригаас дөрвөн автозам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Пүрэв гаригаас дөрвөн автозам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Пүрэв гаригаас дөрвөн автозам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, долдугаар сарын 25-ны Пүрэв гаригаас эхлэн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор дараах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг орчмын зарим замыг нэг чигийн урсгалтай болгохоор болжээ. Дээрх асуудлаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо “Энэ сарын 25-наас эхлэн таван чиглэлд буюу хорооллын доторх замууд нэг чигийн хөдөлгөөнд орж байна. Наймдугаар сард хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул хорооллын доторх замуудад түгжрэл саатал нэлээдгүй гардаг. Тиймээс хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар дараах авто замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна" гэлээ.

1. Чингэлтэй дүүрэг 1-р хороо буюу Ард кино театр, 23-р сургууль, Мөнгөн завьяа орчмын орон сууцны хороолол дундуур өнгөрдөг зарим замуудыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байна. 

2. Чингэлтэй дүүрэг, 2-р хороо буюу Голомт банк, "Компьютер ланд" төв орчмын зарим замууд

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

3. Баянзүрх дүүрэг, 6-р хороо буюу Баянзүрх захын баруун болон урд гудамж

4. Баянзүрх дүүрэг, 4-р хороо буюу Жуковаас Гялс төв хүртэлх зам нэг чигийн хөдөлгөөний зохицуулалтад орно. 

Дээрх өөрчлөлт долдугаар сарын 25-ны Пүрэв гаригаас эхлэн мөрдөгдөх бөгөөд жолооч нарт энэхүү замын хөдөлгөөний чиглэл, зохион байгуулалтад бэлтгэлтэй байхыг анхаарууллаа. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-22 59.153.113.99

Ард кино театрын үүд буюу зүүн талд байгаа хойноос урагш нэг чигийн урсгалтай болгосон хэсэг зам чинь төлбөртэй зогсоол болгоод хэдэн сар болж байна. Энэ асуудлыг шийдэхгүйгээр ард кино театр руу эргээд орсон бол буцаад хүчээр хойшоо явахаар байна. Үүнийг шийдсэн юм уу?

Avatar

kub 2019-07-22 103.212.119.208

tun zuv shiidel gol ursgal surugchdiig dald ortol khuch nemegduulsen tsagdaa gargakh ni zuv

Avatar

Зочин 2019-07-22 43.242.243.247

Baynzurkh zahiin urd tald amidardag humuus ih hetsuu bolhnee buruu shiidver bn

Avatar

Очир 2019-07-22 202.131.234.194

Баянзүрх захын зүүн талын байрнуудын оршин суугчид гэртээ машинтайгаа очихол маш хүндрэл үүсэж, улмаар Хөдөө ААЯ-ны урд бөглөрөл үүсэх юм байна.

Avatar

Зочин 2019-07-22 43.228.129.4

Зөв шийдвэр байна. 2 эгнээний дундуур нь тусгаарлагч хийхгүй бол тэнэг гарууд нэг эгнээнд зогсчихоод гай болно ш дээ.

Avatar

Зочин 2019-07-22 66.181.161.106

harin ch neg egneeg n zogsool bolgoj ashiglahiin tuld gargasan shhidwer bn

Avatar

хх 2019-07-22 202.126.89.192

тэнэг юм

Avatar

ЧД 1-р хорооны иргэн 2019-07-22 202.179.27.86

"Мөнгөн Завьяа"-гийн баруун тал маш их ачаалалттай болох нь. Одоо тэр замаар хүн машин чихээд явган хүн явахын аргагүй байгаа. Тэгвэл ирэх пүрэв гаригаас энд ёстой нэг ТОМ бөглөөс үүсдэг газар болох нь. Шийдэх арга бий. "Мөнгөн Завья"-гийн баруун талын нэг давхар хууль бус өргөтгөлийг нураан буулгаж гарц чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгвэл машин ч харьцангүй чөлөөтэй явна, явган хүний гарц ч гарах байх.

Avatar

САНЖ 2019-07-22 59.153.113.148

ЗӨВ БНА ЦААШИД ХОРООЛОЛУУМЫДЫН ЗАМЫГ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж