Хөлөг онгоцны асуудлаар Британийн Засгийн газар шуурхай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Хөлөг онгоцны асуудлаар Британийн Засгийн газар шуурхай хуралдаж байна

Хөлөг онгоцны асуудлаар Британийн Засгийн газар шуурхай хуралдаж байна

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Ормузын хоолойд тус улсын далбаатай хөлөг онгоцыг Иран улс саатуулсантай холбогдуулан Засгийн газраа шуурхай хуралдуулж байна.

"The Independent" сайтын мэдээлж буйгаар, Засгийн газрын шуурхай хурал өнөөдөр /2019.07.22/ эхэлжээ. Их Британийн Ерөнхий сайд болсон үйл явдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцаж байгаа бөгөөд бүс нутаг дахь тээврийн аюулгүй байдлыг хангах асуудлыг Засгийн газрын гишүүдтэйгээ хэлэлцэж байгаа аж.

Долдугаар сарын 19-нд Их Британийн далбаатай хөлөг онгоцыг Ормузын хоолойд Ираны цэргийнхэн саатуулсан билээ. “Stena Impero” хөлөг онгоц Ираны хойд хэсгийг чиглэн явж байсан ба түүнд хөлгийн багийн 25 гишүүн байжээ. Их Британи дээрх асуудлаар НҮБ-д хандаад байгаа аж.

А.АНИР
Эх сурвалж:RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж