Автобусны чиглэлүүдэд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Автобусны чиглэлүүдэд өөрчлөлт орлоо

Автобусны чиглэлүүдэд өөрчлөлт орлоо

“Мишээл фүүд стрийт” энтертаймент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн автобусны БММЗ чиглэлийн эцсийн зогсоолыг "Мишээл 2" объектын хойно шилжүүлсэн.

БММЗ чиглэлийн эцсийн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 24-ний өдрөөс эхлэн "Мишээл экспо" хүртэл сунгажээ.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-Мишээл экспо”, Ч:50 “БММЗ-Улаанхуаран”, Ч:58 “3, 4-р хороолол-БММЗ” чиглэлүүдийн замналд өөрчлөлтүүд орж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж