МАН-ын УЗ даваа гаригт хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

МАН-ын УЗ даваа гаригт хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл ирэх даваа гаригт хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэрийн талаар хэлэлцэх юм.

Шийдлийн Засгийн газрыг байгуулах хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-д урилга илгээж хамтрах хүсэлт тавихад Удирдах зөвлөл хуралдаж саналыг хэлэлцэж байсан юм. Одоо харин АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэр болох МАН Засгийн газарт хамтрахдаа зөвхөн албан тушаалын томилгоогоо л гүйцээж ажилласан. МАН-тай хамтарснаас хойш Засгийн газрын ажил урагшлаагүй зэрэг дүгнэлтийг нь хэлэлцэх болж байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж