Баян-Өлгийн наадамд улсын начин Б.Серик түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн наадамд улсын начин Б.Серик түрүүлэв

Баян-Өлгийн наадамд улсын начин Б.Серик түрүүлэв

Энэ сарын 19-нөөс 21-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ баяр болж өндөрлөжээ.

Тус сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх улсын начин Б.Серик түрүүлж, Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэсэн байна.

Сагсай сумын наадамд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар шөвгөрчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж