Абэ Шинзо тэргүүтэй эвсэл Японы сонгуульд ялалт байгуулжээ | News.MN

Абэ Шинзо тэргүүтэй эвсэл Японы сонгуульд ялалт байгуулжээ

Абэ Шинзо тэргүүтэй эвсэл Японы сонгуульд ялалт байгуулжээ

Абэ Шинзо тэргүүтэй эвсэл Японы сонгуульд ялалт байгуулжээ

Ерөнхий сайд Абэ Шинзогийн тэргүүлдэг эрх баригч эвсэл Японы парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулжээ. Гэхдээ тус эвсэл нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд шаардлагатай хэмжээний олон суудал парламентийн дээд танхимд авч чадсангүй.

Либераль-Ардчилсан нам болон тус намын холбоотон болох «Комэйто» нам нийтдээ 141 суудал авчээ. Харин бусад намууд парламентын дээд танхимд 104 суудал авсан байна.

"Бид улс төрийн тогтвортой байдалд суурилсан арга хэмжээг үргэлж дэмжинэ. Мөн үүн дээр тулгуурлан бид улс эх орны ашиг сонирхлыг хамгаалах, дипломат ажиллагаа явуулах болно. Бид ард түмнийхээ итгэлийг даахыг хүсч байна” хэмээн Абэ хэлжээ.

Сануулахад, Абэ Шинзо 2021 оны төгсгөл хүртэл ОХУ-тай энх тайвны гэрээ байгуулахыг хүсч байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна.

А.АНИР

Эх сурвалж: koreatimes.co.kr

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж