Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцож, төслөө танилцуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцож, төслөө танилцуулна

Ерөнхийлөгч хэлэлцүүлэгт оролцож, төслөө танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар 2019 оны долдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан таван удаагийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт Төрийн ордонд зохион байгуулагдах билээ.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд, "Их Эзэн Чингис хаан" танхимд зохион байгуулах юм. Энэхүү хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож төсөл, саналаа танилцуулах ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж