Энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 411 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 245 дуудлага, мэдээллийг бүртгэж, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, орон нутагт ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:
- Энэ сарын 20-ны 03.20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын хоёрдугаар багийн нутаг “Наран” гэх газар асфальтан замд "Lexus 470" маркийн автомашины жолооч Э нь Howo маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 46 настай, эмэгтэй А нас барсан хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, бүсээ бүсэлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж явахыг ТЦА-аас анхааруулж байна.
Э.АРИУН