Увс аймгийн Давст сумын Хандгайт баг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т Увс нууранд дөрвөн хүн сэлж байгаад нэг нь живсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харъяат, 37 настай, эрэгтэй иргэн О живж амиа алдсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр эрэг” гэдэг газар, тус аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т дөрвөн хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харъяат, 21 настай, эрэгтэй, иргэн М Дэлгэр мөрний усанд живжээ.
Иймд холбогдох байгууллагаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2019-07-22 82.135.30.192
Selj chadahgui baij usand orood yahnev dee.
Зочин 2019-07-22 112.72.11.120
Дэлгэрмөрөн голд живсэн.
м 2019-07-22 124.158.107.35
анхааруулаад бхд л живээд бдг хэнэггүй