Монгол Улсын гавьяат тамирчин, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай МУГТ Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулан, мэргэжлийн бокс руу шилжихээр болсон талаар эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би гурван удаагийн ДАШТ-д шүүгчдийн булхайгаас болж амжилтаа луйвардуулсан. Даанч энэ тухай ярихаар ялагдсан хүн шалтаг хайж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх гээд байдаг. Манайхан ялалтыг ойлгоно уу гэхээс ялагдлыг бараг ойлгодоггүй. Ялагдсан гэвэл тэгээд янз бүрээр хэлнэ. Яллаа гэвэл тэнгэрт тултал магтана. Тэдний хэлж буй магтаал биднийг нэг хэсэгтээ л газарт буулгахгүй шүү дээ… 2020 он хүртэл зүтгэнэ.2020 онд ямар ч амжилт үзүүлсэн бай зодгоо тайлна. Тэгээд дараагийнхаа зорилгын төлөө хичээнэ дээ” гэсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ