Ньюс хөтөч: Даргын томилгоог эсэргүүцэж, мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.22-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Даргын томилгоог эсэргүүцэж, мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Даргын томилгоог эсэргүүцэж, мэдээлэл хийнэ

Долдугаар сарын 22-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

МУБИС-ийн хичээлийн I байранд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургууль хамтран "Монгол утга соёл, зан заншлын зуны сургалт" зохион байгуулна.

10.00 цагт

Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт

Монголын Уран зургийн галерейд “Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт болно.

11.00 цагт

"Монгол ньюс" мэдээллийн төвд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлээс тус төвийн даргын томилгоог эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж